Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн "Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн оюутнууд ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулиас зохион байгуулсан “АВТОМАТ РОБОТ-2022” улсын тэмцээний намрын уралдааны ШУЛУУН ЗАМЫН РОБОТ төрлийн оюутны ангилалд оролцож “ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ-II” баг (удирдагч багш Д.Пүрэвмагнай) “ДЭД” байр эзэллээ.
2022 оны 11 дүгээр сарын 12-13-ний өдрүүдэд ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн 410 тоот танхимд зохион байгуулагдав.
“ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ-II” багийн гишүүн оюутны нэрс:
Г.Булганхангай-"Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн II ангийн оюутан
Б.Пүрэвдорж-"Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн II ангийн оюутан
Б.Одболд-"Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн II ангийн оюутан
Н.Цолмонбилэг-"Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн II ангийн оюутан
Ц.Энхбаатар-"Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн I ангийн оюутан
Д.Эрдэнэхүү-"Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн I ангийн оюутан
Ө.Энхзул-"Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж" мэргэжлийн I ангийн оюутан
2022.11.12-13