Боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 олон улсын стандартын хэрэгжүүлэх шатны сургалтыг зохион байгууллаа
Nyamaa-Odser

ШУТИС-ийн удирдах, ахлах ажилтнуудын Боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартыг хэрэгжүүлэх шатны мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор 1 өдөр/ 8 цагийн онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулав. ISO 21001:2018 стандартыг хэрэгжүүлэх шатны сургалтын үндсэн агуулга нь:

  1. Чанарын менежмент, баталгаажуулалтын тогтолцооны талаарх ойлголт
  2. Менежментийн тогтолцооны стандартын танилцуулга
  3. ISO 21001 стандартын бүтэц болоод 4-10р бүлгийн шаардлага байлаа.

Сургалтын эхний өдөр ШУТИС-ийн Захирал Т.Намнан нээж, эхлүүллээ. Тус сургалтад нийт 88 хүн хамрагдсан байна. Эдгээр нь:

  1. 2023.01.26 Салбар, тэнхимийн эрхлэгч нар

  1. 2023.01.27 Бүрэлдэхүүн сургуулийн СЧАДарга, ЭНБДарга, БХБагийн ахлагч нар

  1. 2023.01.30 Захиргааны албаны дарга, ахлах мэргэжилтэн нар

Сургалтад ШУТИС-ийн ISO21001-ын хамрах хүрээнд багтсан 14 бүрэлдэхүүн нэгжийн албан тушаалтнууд оролцсон ба эдгээрээс сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, гэрчилгээ гардан авсан байдлыг дараах графикаас харна уу:

Сургалтыг ШУТИС-ийн чанарын менежерүүд хамтран амжилттай удирдан явуулсан ба оролцогчдын зүгээс сургалтыг үнэлсэн байдал нь:

Сургалтад оролцогчдынхоо сурч мэдсэнээ хэрэгжүүлэх их үйлсэд нь амжилт хүсэе!!

Сургалтын явцаас:

ШУТИС-ийн чанарын менежерүүд

LATEST NEWS

news


MORE NEWS