Салбар нэгж

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Хүнсний инженерчлэлийн салбар

            Анх 1971 онд МУИС-ийн харъяа Политехникийн Дээд Сургуульд хүнсний үйлдвэрийн технологи инженер, нийтийн хоолны технологи, хүнсний үйлдвэрийн механик инженер мэргэжлээр нийт 43 оюутан элсүүлэн сургаснаар Хүнсний Инженерчлэлийн Салбарын үндэс суурь тавигдсан гэж үздэг. Улмаар 1995 онд өнөөгийн ШУТИС-ийн харъяа бие даасан салбар сургууль (ҮТС), түүний бүрэлдэхүүн нэгж болсон түүхтэй. 2014 оноос шинэ бүрэлдэхүүнтэйгээр “Хүнсний инженерчлэл” болон МТС, БУХС-тай хамтарсан “Механик инженер”, “Менежмент” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 4 мэргэжлээр бакалавр болон магистр, 3 мэргэжлээр докторын зэрэг олгох сургалтыг эрхлэн явуулж байна. Үүнд:

 

 

 

Бакалаврын сургалт

Хүнсний инженерчлэл хөтөлбөр:

Хүнс үйлдвэрлэлийн технологи

D072101          

Хүнсний инженерчлэл хөтөлбөр:

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи

D072101          

Хүнсний үйлдвэрийн машин аппарат

D071501          

Хүнсний үйлдвэрийн менежмент

D041301

 

Магистрын сургалт /судлаач, мэргэжлийн/

Хүнс үйлдвэрлэлийн технологи

E07210104

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи

E07210105

Хүнс үйлдвэрлэлийн машин аппарат

E07140202

Хүнсний сүлжээний хөргөлтийн систем

E07130302

 Докторын

сургалт

Хүнс үйлдвэрлэлийн технологи

F07210104

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи

F07210105

Хүнс үйлдвэрлэлийн машин аппарат

F07140202

            Салбарын үйл ажиллагааны эрхэм зорилго нь хүнсний салбарын тогтвортой хөгжил, зах зээл, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангахуйц техник технологийн онолын цогц мэдлэгтэй; дэвшилт техник технологи ашиглах, нэвтрүүлэх, зохион бүтээх мэргэжлийн ур чадвартай; харилцааны соёлтой; хариуцлагатай; удирдан зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшсэн; багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвартай; судалгаа, шинжилгээний ажил хийх аргазүй эзэмшсэн инженер, мэргэжилтнийг бэлтгэхэд оршино.      

            Хүнсний Инженерчлэлийн Салбар нь одоогоор 1 зөвлөх профессор, 2 профессор, 3 дэд профессор, 9 ахлах багш, 3 багш, 4 сургалтын мастер, 1 туслах, нийт 24 багшлах бүрэлдэхүүнтэйгээр 530 гаруй оюутанд багшилж байна. Мэргэжлийн өндөр ур чадвартай, заах аргазүйн болон эрдэм судлалын арвин туршлагатай багш нараас бүрдэх манай хамт олны дотор шинжлэх ухааны доктор(Sc.D) зэрэгтэй 2, боловсролын доктор (Ph.D) зэрэгтэй 10, профессор цолтой 2, дэд профессор цолтой 6 багш байна.

            Манай салбар хичээлийн  5 анги танхим, 12 лабораторит сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Үүнд

               - Процесс аппаратын лаборатори

               - Хөргөлтийн лаборатори

               - Реологийн лаборатори

               - Компьютерийн лаборатори

               - Виртуаль лаборатори

               - Хоол үйлдвэрлэлийн технологийн сургалтын лаборатори

               - Үр тариа боловсруулах үйлдвэрлэлийн сургалт, судалгааны лаборатори

               - Талх, гурилан бүтээгдэхүүнүйлдвэрлэлийн сургалт, судалгааны лаборатори

               - Исгэлтийн үйлдвэрлэлийн сургалт, судалгааны лаборатори

               - Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сургалт, судалгааны лаборатори

               - Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сургалт, судалгааны лаборатори

               - Нөөш үйлдвэрлэлийн сургалт, судалгааны лаборатори хамаарна.

            Хүнсний Инженерчлэлийн Салбар нийт 2500 гаруй бакалавр, 300 магистр, 30 доктор зэрэгтэй инженер технологич, механик инженер, менежерийг бэлтгэн гаргасан бөгөөд төгсөгчид нь хүнсний үйлдвэр, компани, хяналтын болон эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, коллежийн мэргэжлийн боловсон хүчний дийлэнх хэсгийг бүрдүүлэн амжилттай ажиллаж,ард түмнийхээ хүнсний хэрэгцээг хангах их үйлсэд гар бие оролцож байна.

Багшлахболовсонхүчин

Үйлдвэрлэлийн технологийн сургууль
 

ЭНХТУЯА ЭНХЦЭЦЭГ

Салбарын эрхлэгч

Албан тушаал Салбарын эрхлэгч Мэргэжил Хүнс үйлдвэрлэлийн инженер технологич, хүнсний химич Эрдмийн зэрэг, цол

ядмаа алтанцэцэг

профессор

Албан тушаал Профессор Мэргэжил Үр тариа хадгалах, боловсруулах үйлдвэрлэлийн инженер технологич Эрдмийн зэрэг, цо

Цэмбэлцогт Батсүх

профессор
Доктор (Sc.D)
профессор

Боржигон овгийн Д. Цэмбэлцогт, эх Г. Дуламжавын отгон охин болж 1960 оны 4-р сарын 25 нд Улаанбаатар хотод төрсөн. Архангай аймгийн  Чулуут 

Лувсансүрэн Дамдинсүрэн

профессор
Доктор (Sc.D)
профессор

Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан. Хүнсний үйлдвэрийн технологи, биотехнологи, хүнсний бод

Цэеэ-Ойдов Одбаяр

дэд профессор
Доктор (Ph.D)
дэд профессор

Албан тушаал Дэд профессор Мэргэжил Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи Эрдмийн зэрэг цол Техникийн ухааны

Чулуунбат Цэнд-Аюуш

дэд профессор
Доктор (Ph.D)

Албан тушаал Дэд профессор    Мэргэжил Сүү боловсруулах үйлдвэрийн инженер технологич Эрдмийн зэрэг

Шар Энх-Амгалан

дэд профессор

Албан тушаал Дэд процессор Мэргэжил Хүнсний үйлдвэрийн механик инженер Эрдмийн зэрэг, цол Техникийн ухааны ма

Жоош Балжинням

дэд профессор
Доктор (Ph.D)
дэд профессор

Хүнсний инженерчлэлийн салбарын дэд профессор

Осорхүү Гансайхан

Ахлах багш

Албан тушаал Ахлах багш Мэргэжил Исгэлтийн үйлдвэрлэлийн инженер технологич Эрдмийн зэрэг, цол Техникийн ухаа

Сэр-Од Сэржмядаг

Ахлах багш

Албан тушаал Ахлах багш Мэргэжил Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний инженер технологич Эрдмийн зэрэг, цол Хүнс суд

Цэрэннадмид Сэлэнгэ

Ахлах багш

Албан тушаал Ахлах багш Мэргэжил Хүнс үйлдвэрлэлийн инженер технологич, үйлдвэрлэлийн менежер Эрдмийн зэрэг, цол

Дорж Амарбаясгалан

Ахлах багш

Албан тушаал Ахлах багш Мэргэжил Нийтийн хоолны инженер технологич, зохион байгуулагч Эрдмийн зэрэг, цол Техн

Нарангэрэл Чимэдрэгзэн

Ахлах багш
магистр

Хүнсний үйлдвэрийн механик инженер мэргэжилтэй. Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш, магистр (M.Sc). Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зохи

Лодойсамбуу Цэрэнпүрэв

Ахлах багш
Доктор (Ph.D)

Хүнсний Инженерчлэлийн салбарын ахлах багш

Чадраабал Сайнбуян

Ахлах багш

Албан тушаал Ахлах багш Мэргэжил Хүнсний үйлдвэрийн механик инженер Эрдмийн зэрэг, цол Техникийн ухааны магис

Дашдаваа Цэцэгмаа

Ахлах багш
магистр

Албан тушаал Ахлах багш Мэргэжил Нийтийн хоолны инженер технологич Эрдмийн зэрэг, цол Техникийн ухааны магист

БАЛЧИНБАЗАР МЯГМАРСҮРЭН

Ахлах багш

Албан тушаал Ахлах багш Мэргэжил Махны үйлдвэрийн инженер технологич Эрдмийн зэрэг, цол Техникийн ухааны маги

Батгэрэл Солонго

Багш
магистр

Хүнсний инженерчлэлийн салбарын багш

Цэнд Минжмаа

Багш

Албан тушаал Багш Мэргэжил Хүнс үйлдвэрлэлийн инженер технологич Эрдмийн зэрэг, цол Хүнс судлалын ухааны маги

Галсанцэрэн Долгорсүрэн

сургалтын мастер
магистр

Албан тушаал Сургалтын мастер Мэргэжил Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич Эрдмийн зэрэг, цол Хүнс судлал

ДАШЗЭГВЭ ГАНТУЯА

сургалтын мастер
магистр

Албан тушаал Сургалтын мастер Мэргэжил Хүнс үйлдвэрлэлийн технологи Эрдмийн зэрэг, цол Хүнс судлалын ухааны м

Батболд Золжаргал

сургалтын мастер
магистр

Албан тушаал Сургалтын мастер Мэргэжил Хүнсний үйлдвэрийн машин аппарат Эрдмийн зэрэг, цол Техникийн ухааны м

Батбилэг Насанжаргал

Салбарын эрхлэгчийн туслах

Албан тушаал Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Мэргэжил Хүнс үйлдвэрлэлийн технологи Эрдмийн зэрэг

Балдандорж Найгалмаа

Ахмад гэрээт багш

Хүнсний Инженерчлэлийн салбар,  Дэд профессор

 

Хамтын ажиллагаа

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

       Бид хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, захиргаа, олон нийтийн болон эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Эрүүл Мэндийн Яам, Стандартчилал, Хэмжилзүйн Газар, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Улсын Бүртгэл, Оюуны Өмчийн Ерөнхий Газар, Нийслэлийн Захирагчийн Алба, түүний харъяа байгуулагууд, Монголын Хүнсчдийн Холбоо гэх мэт.

       Түүнчлэн гадаад харилцаагаа өргөжүүлэн ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, Япон, Герман, Болгар, Тайван, Бельги зэрэг улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, төвүүдтэй хамтран ажиллаж сургалт, судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.