ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ГРАФИК ДИЗАЙН-ГРАФИК ДИЗАЙН

2015.06.23 15:47:27

ГРАФИК ДИЗАЙН –ГРАФИК ДИЗАЙН МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Дизайнер: Урлан бүтээх ухааны мэдлэг мэргэжлийг эзэмшсэн хүн.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Тухайн мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн оюутан нь дизайны мэргэжлийн өндөр ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, судлах, зурах, зохиомжлох үндсэн техник ба технологийн мэдлэгт суралцаж мэдлэгээ хөгжүүлэн шинэ санаа гаргаж зургийн хэлбэрээр илэрхийлж сурсан, өрсөлдөх чадвартай, график дизайны мэргэжлийн дагуу судалгаа гүйцэтгэх, загварчлах арга зүйн мэдлэг, ур чадвар өөрийн зохиомжилсон эскиз загваруудаас сонголт хийж учир шалтгааныг тайлбарлан бүтээлийн санаа гаргаж загварчилах мэргэжлийн сэтгэлгээ ур чадварыг эзэмшинэ.Бие хүнийг бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, нийгэмшил, харилцааны ур чадваруудыг олгох зорилготой.Дизайны шийдлийн үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар; Системтэйгээр удирдлагын түвшинд сэтгэн бодох, төлөвлөх, чадвар; Үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, хэрэгжүүлэх, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” ур чадварыг олгохыг эрмэлзэнэ.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
График дизайн мэргэжлээр суралцсанаар фото студи, хэвлэлийн газрын дизайнер, байгуулагын дизайнер, дизайны хэлтэст зөвлөх дизайнераар, түүнчлэн магистрийн зэрэгтэй болж зохих сурганы модуль төгссөний дараа боловсролын байгууллагуудад багшаар ажиллах боломжтой.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Бүх төрлийн үйл ажиллагаатай байгууллагад ажиллах боломжтой бөгөөд эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжил, Монгол улсын их дээд сургуулиуд, коллежд амжилттай ажиллаж байна.График дизайны хөтөлбөрөөр суралцагч 4 жил суралцаж бакалавр зэрэгтэй төгсөх бөгөөд, үргэлжлүүлэн 1.5-2.5 жилд Хэвлэлийн график дизайнераар мэргэшиж магистр зэрэгтэй төгсөх боломжтой.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: УР ЧАДВАР /ХАР ЗУРАГ/ БОЛОН БУСАД

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...