ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН МАШИН АППАРАТ

2016.06.28 18:39:53

МЕХАНИК ИНЖЕНЕР- ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН МАШИН АППАРАТ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийн хөдөлгөх оньсыг баригч юм”
Хүнс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин аппаратыг ашиглах, сэргээн засварлах, үйлдвэрлэх, зохион бүтээх, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагад ажиллах чадамжтай, багаар ажиллах дадалтай, харилцааны өндөр чадвартай инженер, техникийн ажилтан болон төгсөн гарна.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Хүнсний машин аппарат, хөргөлтийн тоног төхөөрөмжийн ангилал, зохион бүтээлт, ажиллах зарчим, ашиглалт, засвар-үйлчилгээ, урсгал шугамын зохион байгуулалт, автоматжуулалтын талаар үндсэн мэдлэг эзэмшсэн, машин аппаратыг задлан шинжилж, ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, сургалтын хөтөлбөрийн дагуу олсон онолын мэдлэгээ амьдралд хэрэглэх чадвартай байна.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
• Хүнс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин аппаратыг ашиглах, сэргээн босгох, үйлдвэрлэх, зохион бүтээх чиглэлийн үйлдвэр, засвар угсралтын газар, эрдэм шинжилгээний байгууллагад ашиглалтын инженер, инженер зохион бүтээгчийн албан тушаалд ажиллана.
• Хүнсний үйлдвэрүүд (мах, сүү, үр тариа, жимс, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр; талх, гурилан бүтээгдэхүүн, чихэр, амттаны үйлдвэр; исгэлт, ундааны үйлдвэр), хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, эрдэм шинжилгээ, төрийн болон төрийн бус байгууллагад механик инженер, зохион бүтээх инженер, менежер, мэргэжилтэн, судлаачаар ажиллана.
• Хүнснийн үйлдвэрлэлийн машин аппарат мэргэжлийн бакалаврын зэрэг эзэмшигч нь эдийн засаг, бизнесийн зохих мэдлэгтэй, ёс суртахууны соёлтой, мэргэжлийн гадаад хэлний суурь боловсролтой, зохион байгуулах чадвартай, шинийг эрэлхийлэгч байна.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын техник, тоног төхөөрөмжүүдийн бүтэц, хийц, ажиллах зарчим, тэдгээрт тавигдах шаардлага, ашиглалт, оношлогоо, угсралт, тохируулга, засвар үйлчилгээний талаар онолын мэдлэг олгоно.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК БОЛОН БУСАД

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...