ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Шим тэжээл судлал

2016.06.28 19:00:12

ХООЛЗҮЙ, ШИМ СУДЛАЛ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Хоол зүйч мэргэжилтэн нь хоол, шимт бодисын зохистой хэм хэмжээг тооцоолон, хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн менежментийг хийн хүн амын эрүүл мэндийг сахигч юм.”

Хүн амын нас, хүйс, эрүүл мэнд, байгаль цаг агаар, хөдөлмөр эрхлэлтэнд тохируулсан хоол, шимт бодис, хоол боловсруулах эрхтний болон шим тэжээлийн дутагдлаас үүдсэн өвчлөлийн шалтгааныг илрүүлж, тэдгээрийг хоол, шимт бодисоор дэмжих боломж, нөхцөлийг судалж, зохистой хооллолтын талаарх онол, дадал эзэмшүүлэх, олон улсын жишгийн дагуу хоолны бүтэц, хими, физик, биологийн шинж чанарыг тодорхойлох, хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн менежментийг зохион байгуулах, удирдах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Хоол, хүнсний бүтээгдэхүүний шим тэжээллэг чанарт үндэслэн шимт бодисуудын зохистой хэрэглээг тогтоох;
• Хүний өсөлтийн болон амьдралын тодорхой үе шатанд физиологийн онцлогтой холбоотой хооллолтын зарчмыг бусад хүчин зүйлтэй холбон дүгнэх, хэрэглээг сайжруулах арга, хэлбэрийг тодорхойлох;
• Эмчилгээний хоолны дэглэм, цэсийг тухайн хүний өвчний онцлогтой уялдуулан зохиох, эмчилгээний хоолны тэжээллэг болон эмчилгээний чанарыг үнэлэх;
• Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний системийг судалж, тэдгээрийн онцлогт тохирсон шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлчилгээний менежментийн асуудлыг оновчтой шийдвэрлэх, үр ашигтай удирдах;
• Судалгаа, шинжилгээ хийх үндсэн аргазүйг зохих түвшинд эзэмшиж, судалгааны ажлын тодорхой дадалтай, үр дүнг боловсруулах;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэрэн зэрэг хаана хүн хоол идэж байна, тэнд ажиллан
тухайн хүн амд тохирсон хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулна. Мөн тухайн салбарт нарийвчлэн мэргэшиж болно. Үүнд:
• Эмчилгээний хоол зүйч: Эмнэлэг, эрүүл мэндийн байгуулагад хэвтэн эмчлүүлж буй өвчтэй хүмүүстэй ажиллах
• Хүүхдийн хоол зүйч: нярай, бага насны хүүхэдтэй ажиллах
• Сургуулийн хоол зүйч: цэцэрлэг, сургууль, хүүхдийн зуслан зэрэг газар ажиллах
• Спортын хоол зүйч: спортын хороо, клуб болон тамирчидтай ажиллах
• Судлаач хоол зүйч: эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх
• Бусад: удирдах байгууллага, ганцаарчилсан зөвлөгөө өгөх г.м
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Засгийн газраас баталсан “Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр” (2016-2025), Хүнсний тухай хуулийн зарим заалт, “Эмчилгээний хоолны удирдамж” тушаалын дагуу эрүүл мэндийн байгууллага мэргэшсэн багтай байхыг заажээ. Эдгээр шаардлагын дагуу манайд улсын болон хувийн хэвшлийн 325 эрүүл мэндийн байгууллага, зочид буудал, нийтийн хоолны чиглэлийн нийт 2100 гаруй байгууллагад хоол зүйч, шим судлалын мэргэжилтний хэрэгцээ шаардлага өндөр байна. Мөн сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль 2019 онд батлагдах шатандаа явагдаж
байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК БОЛОН БУСАД

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...