ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Биотехнологи

2016.06.28 19:04:59

БИОТЕХНОЛОГИ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Биотехнологи” хөтөлбөр нь Хүнсний биотехнологи, Хүнсний микробиологи гэсэн 2 чиглэлээр мэргэшиж, хөрвөх чадвартай мэргэжилтэн болж төгсөнө. Төгсөгч нь хүнсний болон биотехнологийн үйлдвэрлэлд шинэ бүтээгдэхүүнийг төлөвлөх, хөгжүүлэх, үйлдвэрлэлийн технологийн асуудлыг бие даан судлах, боловсруулах, шийдвэрлэх, судалгааны үр дүнд шинжлэх ухааны бодит нотолгоонд суурилсан, магадлалтай үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар болон онолын мэдлэг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
 Харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмшинэ.
 Инженер болон байгалийн ухаан, хүнсний технологийн үндсэн мэдлэг, биотехнологи, микробиологи болон молекул биологи, генетик зэрэг шинжлэх ухааны суурь мэдлэгтэй болно.
 Биотехнологи, микробиологийн чиглэлийн лабораторийн гүйцэтгэлийг удирдах чадвар эзэмшинэ.
 Мэргэжлийн үйлдвэрлэлийн дадлагыг монгол улсын манлай хүнсний үйлдвэрүүдийн лаборатори, биотехнологийн үйлдвэрлэлийн газар, эрдэм шинжилгээний байгууллага, ШУА-ын харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдэд хийж онолын мэдлэгийг бататгаж мэргэжлийн чиг хандлагын анх шатны чадварыг эзэмшинэ.
 Үйлдвэрлэлд шинэ технологийн асуудлыг бие даан судлах, боловсруулах, шийдвэрлэх, технологийн хамааралтай судалгааны үр дүнд шинжлэх ухааны бодит нотолгоонд суурилсан, магадлалтай үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болно.
 Шийдвэр гаргах санаачлагтай байх, аливаа зүйлд шүүмжлэлтэй хандах, өөрийгөө танин мэдэх, байнга суралцах чадвар, цагийг үр бүтээлтэй ашиглах ур чадвар эзэмшинэ.
 Бүтээлчээр сэтгэх, шинэ бүтээгдэхүүнийг төлөвлөх, хөгжүүлэх, үйлдвэрлэлийн явцыг удирдах, энэ нь гадаад орчин нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ур чадвартай болно
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
“Биотехнологи” хөтөлбөрөөр төгсөгч нь дараах ажлын байранд ажиллах бүрэн боломжтой.
- Төр болон улсын байгууллагад мэргэжилтэн
- Биотехнологи, микробиологийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, судлаач
- Хүнсний үйлдвэрлэл, биотехнологийн чиглэлийн компани, аж ахуйн газарт технологич, судлаач, мэргэжилтэн
- Хүнсний үйлдвэрийн болон мэргэжлийн хяналтын газрын лабораторит чанарын менежер, лабораторийн эрхлэгч, шинжээчээр ажиллана.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71-р тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан тэргүүлэх ач холбогдол бүхий суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологийн чиглэлийн мэргэжил бол биотехнологи бол МУ-ын засгийн газраас 2015 оны 6-р сарын 14-нд “Эрэлт хэрэгцээтэй 10 мэргэжил”–ийг тодорхойлоход мөн л биотехнологи багтсан байдаг.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК БОЛОН БУСАД

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...