ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Хүнсний чанар, аюулгүй байдал

2016.06.28 19:14:10

ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА 

“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бид хангана.”
Тус мэргэжлээр төгсөгч нь Хүнс үйлдвэрлэлийн үндсэн суурь мэдлэгтэй, онолын мэдлэг дээрээ тулгуурлан хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, түүнд тавих хяналтыг зохион байгуулах; түүхий эд, бүтээгдэхүүний лабораторийн дүн шинжилгээнд үнэлгээ өгч, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохион байгуулах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

• Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэгтэй,
• Хүнсний сүлжээний шат дамжлагад аюулгүй байдлыг хангах, түүнд тавих хяналтыг зохион байгуулах; түүхий эд, бүтээгдэхүүнд чанар, аюулгүй байдлын үнэлгээ өгөх чадвартай,
• Бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй, бие хүн болж төлөвшсэн, нийгэмшил, харилцааны ур чадварууд эзэмшсэн,
• Хүнсний үйлдвэр, аж ахуйн газарт болон Мэргэжлийн хяналтын байгууллагад дадлага хийж, чадваржсан,
• Үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд зах зээлийн эрэлт, салбарын дотоод, гадаад боломжид нийцүүлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах, “энтрепренёр” мэргэжилтэн байна.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Төгсөгч нь бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй, бусадтай баг болох түүнчлэн багийг удирдлагаар хангах чадвартай бие хүн болсон байх бөгөөд үйлдвэрлэл, бизнесийн тогтвортой хөгжлийг хангахад мэдлэг, ур чадвараа дайчлан ажилладаг мэргэжилтэн байна. Төгсөгч дараах ажлын байруудад ажиллах боломжтой.
• Хүнсний үйлдвэр, аж ахуйн газарт бүтээгдэхүүний чанар хариуцсан мэргэжилтэн
• Эрдэм шинжилгээний байгууллагад судлаач
• Төрийн байгууллагад хүнсний стандарт, чанар, аюулгүй байдлын хяналтын мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Өөрийн орны хүнсний түүхий эдийн нөөцийг ашиглан, байгалийн цэвэр органик хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн манай улсын баримтлах “Хүнсний аюулгүй байдлын бодлого”-ын тэргүүлэх чиглэл юм. Энэ чиглэлд манай төгсөгч ажиллах бүрэн боломжтой.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК БОЛОН БУСАД

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...