ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт

2016.06.28 13:45:55

ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ, ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭЛТ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Шинэ бүтээгдэхүүнийг санаачлан хөгжүүлэгч, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулагч, энтрепренёр”
Хэрэглэгчдийн хүсэл хэрэгцээнд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн, хувцасны загвар зохион бүтээж, үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн үе шатыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, норм норматив тогтоох, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх мэдлэг, тоног төхөөрөмж дээр ажиллах дадал, бүтээгдэхүүн хөгжүүлэх, чанарын хяналт тавих чадвар, багаар болон бие даан ажиллах, хувь хүний өөрийгөө хөгжүүлэх бүтээлч чадавхи эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Шинэ загвар зохион бүтээх, оёмол бүтээгдэхүүн, хувцасны технологийн болон хэрэглээний үзүүлэлтүүдийг тогтоох, тодорхойлох,
• Загварын эдийн засгийн үр ашгийг тооцоолох,
• Бүтээгдэхүүний загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, техникийн баримт бичгүүдийг боловсруулах,
• Оёдлын үйлдвэрлэлийн бүх шатны үйл ажиллагааны технологийг боловсруулах, бүтээгдэхүүний чанарыг хянах, технологийн асуудлыг шийдвэрлэх
• Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,
• Мэргэжлийн хэрэглээний программууд ашиглах, хөгжүүлэх,
• Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй ажиллах,
• Үйлдвэрлэлийн үр ашиг, чанарыг сайжруулахтай холбогдсон судалгаа шинжилгээ хийх, үйлдвэрлэлд дэвшилтэт технологи ажиллагаа нэвтрүүлэх, технологи ажиллагааны норм норматив тогтоох,
• Бие хүнийг бүтээлч сэтгэлгээгээтэй, хариуцлагатай, бичгийн болон харилцааны соёлтой, шийдвэр гаргах, багаар ажиллах, хариуцлага хvлээх, бие даан суралцах чадвартай,мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, нийгэмшил, харилцааны ур чадвартай,
• Зах зээлийн эрэлт хэрэгцээ, үйлдвэрлэлийн хүчин чадал, чадавхийг судлаж, дүгнэх, түүнд нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг удирдах, манлайлах, төлөвлөх, зах зээлд амжилттай бизнес эрхлэх эдийн засаг, эрхзүйн мэдлэг эзэмшсэн “энтрепренёр” мэргэжилтэн болно.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Арьс, үслэг, нэхмэл, сүлжмэл материалаар хувцас, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн салбарт инженерээр ажиллахаас гадна өөрийн бренд, үйлдвэр, бизнес хөгжүүлэх бүрэн боломжтой.
• Загвар зохион бүтээгч инженер
• Технологич инженер
• Хэрэглэгчийн зөвлөх
• Чанарын инженер
• Үйлдвэрлэлийн инженер, энтерпренёр
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Үйлдвэржилтийн 4-р хувьсгалын үеийн үйлдвэрүүдийн төрөлжилт, дэлхийн хүн ам,түүний хэрэглээ байнга өсч байгаа нь “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” мэргэжлийн ажлын байрны эрэлтийг байнга нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: Хөдөлмөрийн Статистикийн товчоо, АНУ

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК БОЛОН БУСАД

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...