ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

2017.11.03 17:18:14

НЭХМЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи инженер нь монголын брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг гардан удирдагч юм”
Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий ноос ноолуурын салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийн технологийг удирдах мэдлэгтэй, инженерийн боловсролыг эзэмшсэн чадварлаг мэргэжилтнийг бэлтгэхэд оршино.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Нэхмэлийн үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалт, ээрэх, нэхэх, сүлжих үйлдвэрүүдийн технологийг удирдах;
• Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг судлаж боловсруулан, үйлдвэрлэлд турших, нэвтрүүлэх, жигдрүүлэх
• Төрөл бүрийн нэхмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх дамжлагын болон машин тоног төхөөрөмжийн техник, технологийн тооцооллыг хийх;
• Нэхмэлийн үйлдвэрлэлийн Техник, эдийн засгийн үндэслэлийн Үйлдвэрлэл, технологийн хэсгийн тоног төхөөрөмжийн сонголтийг хийж, бүтээмжийг тооцооллох;
• Үйлдвэрлэлийн Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, зөв бүтэц зохион байгуулалттайгаар удирдан ажиллах;
• Үйлдвэрлэлийн суурьлагдсан хүчин чадал дээр үндэслэн жилийн, улирлын, сарын төлөвлөлтүүдийг хийх;
• Дэлхийн болон дотоодын зах зээл дээрх нэхмэл бүтээгдэхүүний нэр төрөл, загвар дизайн, өнгөний судалгааг хийж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ уялдуулах;
• Ноос, ноолууран болон бусад нэхмэлийн түүхий эдийн чанарыг үнэлэх, түүнд үндэслэн боловсруулах ажиллагаа уялдуулах;
• Бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоо үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн бүхий л цех, дамжлагуудын чанарын инженер, шинжээч, лаборантын ур чадварыг эзэмших, удирдлага хяналтаар ханган ажиллах:
• Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эд ангийн элэгдэл хорогдол, сэлбэг хэрэгслийн хангамжийн сүлжээний мэдлэгтэй байх;
• Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн орчины бичил параметрийг бүрдүүлэх;

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр дараах ажлын байранд ажиллахаас гадна хувийн жижиг дунд бизнес эрхлэх, эрдэм шинжилгээний хүрээлэн төвд судлаач хийх, мэргэжлийн чиглэлийн их дээд сургууль, Мэргэжилийн Сургалт Үйлдвэрлэлийн төвд багшлах бүрэн боломжтой.
• Нэхмэлийн үйлдвэрлэлийн менежер
• Анхан шатны боловсруулалт, ээрэх, нэхэх, сүлжих үйлдвэрүүдийн технологич инженер
• Нэхмэлийн үйлдвэрлэлийн чанарын инженер
Ноос ноолуур боловсруулах салбарын техник технологийн хөгжилд нийцсэн мэргэжилтэн нь Говь ХК, Гоёо ХХК, Алтай кашимер ХХК, Кашмир холдинг ХХК, Эрдэнэт хивс ХК, Улаанбаатар хивс ХК, Сор кашимер ХХК, Монгол Нэхмэл ХК, зэрэг үйлдвэрүүдэд ажиллана
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Ноолуур бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь манай улсын стратегийн ач холбогдол чухал салбар юм. Манай улс нь дэлхийн хэмжээнд ноолуур бэлтгэлээр 2 дугаар байр, ноос бэлтгэлээр 16 дугаар байр эзэлдэг түүхий эдийн арвин баялаг нөөцтэй, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь улсын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг учир нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрөөр суралцан төгсөгчийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нь баталгаатай байдаг.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК БОЛОН БУСАД

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...