ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Экоматериалын гүйцэтгэн боловсруулалтын технологи

2017.11.03 17:26:38

 ЭКО МАТЕРИАЛЫН ГҮЙЦЭТГЭН БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Үйлдвэрлэлийн хими технологийг гардан удирдаж, өнгө үзэмжтэй, тансаг хэрэглээний бүтээгдэхүүн бүтээгч юм”
Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий арьс шир, ноос ноолуурын салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийн технологийг удирдах мэдлэгтэй, инженерийн боловсролыг эзэмшсэн чадварлаг мэргэжилтнийг бэлтгэхэд оршино.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Арьс шир, нэхмэл үйлдвэрлэлийн будах болон хими технологийн боловсруулалтын үйлдвэрийг удирдах;
• Будах болон хими технологийн боловсруулалтын дамжлагын болон машин тоног төхөөрөмжийн техник, технологийн тооцооллыг хийх;
• Будах болон хими технологийн боловсруулалтын тоног төхөөрөмжийн сонголтийг хийж, бүтээмжийг тооцоолох;
• Будах болон хими технологийн боловсруулалтын горим судлаж боловсруулан, үйлдвэрлэлд турших, нэвтрүүлэх, жигдрүүлэх
• Үйлдвэрлэлийн Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, зөв бүтэц зохион байгуулалттайгаар удирдан ажиллах;
• Будах болон хими технологийн цехийн суурьлагдсан хүчин чадал дээр үндэслэн жилийн, улирлын, сарын төлөвлөлтүүдийг хийх;
• Дэлхийн болон дотоодын зах зээл дээрх нэхмэл, арьс ширэн бүтээгдэхүүний нэр төрөл, загвар дизайн, өнгөний судалгааг хийж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ уялдуулах;
• Арьс шир, ноос, ноолууран болон бусад нэхмэлийн түүхий эдийн чанарыг үнэлэх, түүнд үндэслэн боловсруулах ажиллагаа уялдуулах;
• Бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоо будах болон хими технологийн цехэд нэвтрүүлэх, чанарын инженер, шинжээч, лаборантын ур чадварыг эзэмших, удирдлага хяналтаар ханган ажиллах:
• Будах болон хими технологийн цехийн тоног төхөөрөмжийн эд ангийн элэгдэл хорогдол, сэлбэг хэрэгслийн хангамжийн сүлжээний мэдлэгтэй байх;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Бүтээгдэхүүнийг будах болон хими технологиор боловсруулах чиглэлээр дараах ажлын байранд ажиллахаас гадна хувийн жижиг дунд бизнес эрхлэх, эрдэм шинжилгээний хүрээлэн төвд судлаач хийх бүрэн боломжтой.
• Арьс шир, нэхмэлийн үйлдвэрлэлийн менежер
• Арьс шир, нэхмэлийн үйлдвэрүүдийн химийн технологич инженер
• Арьс шир, нэхмэлийн үйлдвэрүүдийн будгийн технологич инженер
• Арьс шир, нэхмэлийн үйлдвэрүүдийн гүйцэтгэн боловсруулах технологич инженер
Ноос ноолуур, арьс шир боловсруулах салбарын техник технологийн хөгжилд нийцсэн мэргэжилтэн нь Говь ХК, Гоёо ХХК, Алтай кашимер ХХК, Кашмир холдинг ХХК, Эрдэнэт хивс ХК, Улаанбаатар хивс ХК, Сор кашимер ХХК, Монгол Нэхмэл ХК, Булигаар, Монгол Шевро, Дархан Нэхий зэрэг олон арван үйлдвэрүүдтэй ажиллана.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Манай улс ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийн арвин баялаг нөөцтэй төдийгүй хөнгөн үйлдвэрлэл нь эдийн засаг чухал салбар учир Эко материалын гүйцэтгэн боловсруулалтын технологи хөтөлбөрөөр суралцан төгсөгчийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байр баталгаатай байдаг.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК БОЛОН БУСАД

 

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...