ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи

2017.11.03 17:29:06

АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
“Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулагч, энтрепренёр”
Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн үе шатыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, норм норматив тогтоох, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, салбарын тоног төхөөрөмж дээр ажиллах, бүтээгдэхүүний чанарын хяналт тавих мэдлэг, чадвартай, багаар болон бие даан ажиллах, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч чадавхи эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийг төсөллөх, удирдах,
• Дамжлага дундын болон бэлэн бүтээгдэхүүний чанарыг хянах,
• Шинэ бүтээгдэхүүн, технологийн асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх
• Мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшүүлэх
• Бие хүнийг бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, нийгэмшил, харилцааны ур чадваруудыг олгох
• Үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд зах зээлийн эрэлт, салбарын дотоод, гадаад боломжид нийцүүлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах, “энтрепренёр” мэргэжилтэн болно.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн салбарт инженерээр ажиллахаас гадна өөрийн бренд, үйлдвэр, бизнес хөгжүүлэх бүрэн боломжтой.
• Технологич инженер
• Хэрэглэгчийн зөвлөх
• Чанарын инженер
• Үйлдвэрлэлийн инженер
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий салбарын хувьд малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн хэмжээ байнга өсч, түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилт нь “Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи” мэргэжлийн ажлын байрны эрэлтийг байнга нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ, МУ

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК БОЛОН БУСАД

 

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...