ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Механик инженер

2017.11.03 17:32:26

 МЕХАНИК ИНЖЕНЕР- ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН МАШИН ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийн хөдөлгөх оньсыг баригч юм”
Монгол улсын хөнгөн үйлдвэрийн салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах, хөнгөн үйлдвэрийн машин төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээ, найдвартай ажиллагааг хариуцах, эрдэм шинжилгээ, зохион бүтээх ба зохион байгуулах ажил гүйцэтгэх болон багаар ажиллах, харилцааны өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Хөнгөн үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн автомат болон механик ажиллагааг удирдах;
• Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрийн дамжлагын болон машин тоног төхөөрөмжийн автоматик, механикийн тооцооллыг хийх;
• Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг судлаж, түүнийг машин тоног төхөөрөмж дээр шинээр турших, нэвтрүүлэх, жигдрүүлэх;
• Үйлдвэрлэлийн Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, зөв бүтэц зохион байгуулалттайгаар удирдан ажиллах;
• Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрийн үйлдвэрийн суурьлагдсан хүчин чадал дээр үндэслэн жилийн, улирлын, сарын төлөвлөлтүүдийг хийх;
• Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эд ангийн элэгдэл хорогдол, сэлбэг хэрэгслийн хангамжийн сүлжээний мэдлэгтэй байх;
• Үйлдвэр, бизнес болон нийгмийн орчинд салбарын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, програм хангамжийг ашиглах, сайжруулах;
• CAD,CAE,CAM систем болон дэвшилтэд технологийг шинээр нэвтрүүлэх;
• Машин тоног төхөөрөмж шинээр зохион бүтээх, хэрэгжүүлж, ажиллуулах;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
“Хөнгөн үйлдвэрийн машин төхөөрөмжийн ашиглалтын инженер” Их сургууль-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэл гэсэн цогцолбор байдлаар хөгжиж байгаа гадаад орнуудын жишгийг баримтлан сургалт явуулж мэдлэг, чадвар, дадал олгох учир салбар үйлдвэр, аж ахуй, харъяалсан төрийн болон төрийн бус байгууллагуудад дараах чиглэлээр ажиллана.
• Үйлдвэрт ерөнхий инженер, механик инженер, автоматжуулалтын инженер
• Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер
• Засвар механикийн цехийн инженер
• Их дээд сургуульд багш
• Зураг төслийн инженер
• Зохион бүтээх инженер
• Эрдэм шинжилгээний ажилтан
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Манай улс ноос, ноолуур, арьс ширэн түүхий эдийн арвин баялаг нөөцтэй төдийгүй хөнгөн үйлдвэрлэл нь эдийн засаг чухал салбар учир Хөнгөн үйлдвэрийн машин төхөөрөмжийн ашиглалтын инженер хөтөлбөрөөр суралцан төгсөгчийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байр баталгаатай байдаг.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК БОЛОН БУСАД

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...