ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН МЕНЕЖМЕНТ

2017.11.29 18:00:33

МЕНЕЖМЕНТ-ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН МЕНЕЖМЕНТ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Менежер: менежментийн ухааны мэдлэг, мэргэжлийг эзэмшсэн хүн”
Хүнсний салбарын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шинжлэх болон нөөцийг үр ашигтай төлөвлөх, зохион байгуулж удирдах, хянах, тухайн салбарт хүнсний чанар-технологийн удирдлагыг хэрэгжүүлэх арга, аргачлалуудыг хэрэглэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Бизнесийн харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших,
• Хүнсний үйлдвэрлэл эрхлэх, удирдан зохион байгуулах
• Хүнсний үйлдвэрлэлийн бүтэц, зохион байгуулалт, менежмент, өрсөлдөх чадвар, зах зээлийн талаар судалгаа хийх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шийдэл боловсруулах ур чадвар эзэмших,
• Хүнсний технологийн мэдлэг, ур чадвар эзэмших,
• Хүнсний дэвшилтэт техник, технологитой уялдуулан хүнсний чанар-технологийн менежментийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах,
• Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах,
• Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбогдсон стратеги, үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэлийг хянан үнэлэх, тайлагнахад шинжлэх ухаан, танин мэдэхүйн аргуудыг ашиглах ур чадвар эзэмших,
• Мэргэжлийн ном зохиол, өгүүлэл, техникийн баримт бичиг, мэдээллийг ашиглах, тодорхой асуудлаар төсөл, хөтөлбөр боловсруулах чадвартай байна.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Хүнсний үйлдвэрийн менежмент мэргэжлээр төгсөгч нь хүнсний аж үйлдвэрийн салбарт ажиллах боломжтой, хөрвөх чадвартай бөгөөд дараах чиглэлээр ажил гүйцэтгэх боломжтой:
• Хүнс, хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний бизнесийн ба бизнесийн бус байгууллагад үйлдвэрлэл, чанар-технологи, маркетинг, санхүү, эдийн засаг, нягтлан бодогч, бүртгэлийн менежер
• Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч компанийн дунд шатны менежер, захирал
• Хот, аймаг, сум, дүүрэгт төрийн захиргааны ажилтан
• Дотоодын болон олон улсын байгууллагад төслийн ажилтан, мэргэжилтэн
• Эдийн засгийн чиглэлийн эрдэм шинжилгээний байгуулагад эрдэм шинжилгээний ажилтан
• Төрийн бус байгууллагад мэргэжилтэн
• Магистраас дээш зэрэгтэй (үргэлжлүүлэн суралцсан) бол төрийн захиргааны төв байгууллагад мэргэжилтэн, улсын болон хувийн их, дээд сургуульд багш.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Хүнсний аж үйлдвэр нь технологийн нарийн ажиллагаатай бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг учраас түүнийг хариуцан гүйцэтгэгч хүнсний үйлдвэрийн менежер нь эрэлт хэрэгцээтэй чухал мэргэжлүүдийн нэг байх болно.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: ГАДААД ХЭЛ БА НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ БОЛОН БУСАД

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...