ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи

2018.11.14 12:19:03

ХЭВЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи инженер нь оюуны талхыг үйлдвэрлэх оньсыг баригч юм”
Монгол улсын хэвлэлийн салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийн технологийг удирдах мэдлэгтэй, инженерийн боловсролыг эзэмшсэн чадварлаг мэргэжилтнийг бэлтгэхэд оршино.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Хэвлэлийн үйлдвэрийн технологийг удирдах;
• Хэвлэлийн үйлдвэрийн дамжлагын болон машин тоног төхөөрөмжийн техник, технологийн тооцооллыг хийх;
• Хэвлэлийн эх бэлтгэлийн программуудыг эзэмших;
• Хэвлэлийн үйлдвэрийн хэвлэхийн өмнөх, хэвлэх, хэвлэсний дараах тоног төхөөрөмжийн сонголтийг хийж, бүтээмжийг тооцоолох;
• Хэвлэлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг судлаж боловсруулан, үйлдвэрлэлд турших, нэвтрүүлэх, жигдрүүлэх;
• Үйлдвэрлэлийн Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, зөв бүтэц зохион байгуулалттайгаар удирдан ажиллах;
• Хэвлэлийн үйлдвэрийн суурьлагдсан хүчин чадал дээр үндэслэн жилийн, улирлын, сарын төлөвлөлтүүдийг хийх;
• Дэлхийн болон дотоодын зах зээл дээрх хэвлэмэл бүтээгдэхүүний нэр төрөл, загвар дизайн, өнгөний судалгааг хийж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ уялдуулах;
• Хэвлэлийн цаас, бусад түүхий эдийн чанарыг үнэлэх, түүнд үндэслэн боловсруулах ажиллагаа уялдуулах;
• Бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоо хэвлэх үйлдвэрт нэвтрүүлэх, чанарын инженер, шинжээч, лаборантын ур чадварыг эзэмших, удирдлага хяналтаар ханган ажиллах:
• Хэвлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эд ангийн элэгдэл хорогдол, сэлбэг хэрэгслийн хангамжийн сүлжээний мэдлэгтэй байх;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Хэвлэлийн үйлдвэрийн дараах ажлын байранд ажиллахаас гадна хувийн жижиг дунд бизнес эрхлэх бүрэн боломжтой.
• Хэвлэлийн үйлдвэрийн менежер
• Сонин, сэтгүүлийн үйлдвэрийн менежер, инженер
• Хэвлэх үйлдвэрийн техникийн редактор
• Хэвлэхийн өмнөх эх бэлтгэлийн технологи инженер
• Хэвлэсний дараах боловсруулалтын технологи инженер
• Хэвлэлийн үйлдвэрийн чанарын хяналтын инженер
Хэвлэлийн салбарын техник технологийн хөгжилд нийцсэн мэргэжилтэн нь Адмон ХХК, Мөнхийн үсэг ХХК, Соёмбо ХХК, Өдрийн сонины хэвлэх үйлдвэр, Интерпресс ХХК, Сод пресс ХХК, Жиком пресс ХХК, Адмаркет ХХК, Бит пресс ХХК, Хөх монгол принт ХХК зэрэг олон арван үйлдвэрүүдтэй ажиллана.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Манай улсад 100 гаруй том, дунд хэмжээний хэвлэлийн үйлдвэрүүд үйл ажиллагаа эрхэлж байна. Ном, сурах бичиг өдөр тутмын хэвлэл, төрөл бүрийн сонин сэтгүүлийн үйлдвэрлэл жилээс жилд өссөөр байгаа нь хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр төгсөгчийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны баталгаа болж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК БОЛОН БУСАД

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...