ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Үйлдвэрлэлийн дизайн

2019.04.02 10:37:04

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДИЗАЙН МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Дизайнер: Урлан бүтээх ухааны мэдлэг мэргэжлийг эзэмшсэн хүн.
Үйлдвэрлэлийн дизайн бакалаврын хөтөлбөр нь 4 жил суралцаад 1.5-2.5 жилд үйлдвэрлэлийн дизайн, Мебель модон эдлэлийн дизайн, Сав баглаа боодлын дизайнераар мэрэгшиж магистр зэрэгтэй төгсөнө.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
“Үйлдвэрлэлийн дизайн” хөтөлбөрийн төгсөгч нь сурсан мэдлэгээ ашиглан эдэлхүүн, сав баглаа боодол, тавилгын загвар зохион бүтээхээс гадна урлан бүтээх сэтгэлгээ сайтай, орчин үеийн чиг хандлагад тулгуурлан зах зээлийн хэрэгцээнд нийцсэн, технологийн шаардлага хангасан төрөл бүрийн бүтээгдэхүүн, эдлэлийн шинэлэг дизайн гаргаж сурталчлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чадвартай болно. “Үйлдвэрлэлийн дизайн” мэргэжлээр суралцагч нь урлахуй ухааны үндсэн суурь мэдлэгээс гадна хүмүүнлэг, байгалийн ухааны суурь мэдлэг, (Либерал–артын зарчим буюу дизайнтай холбоотой салбарууд болох түүх,соёл урлаг, хэл судлал, нийгэм, бизнес, экологийн тухай нэгдсэн уялдаатай ойлголттой), үйлдвэрлэлийн дизайны төслийг зураглах үндсэн ур чадвартай, дизайны мэргэжлийн илэрхийллээ амаар болон бичгийн хэлбэрээр илэрхийлж сурсан гадаад хэл, CAD/CAE/CAM систем (Бүтээгдэхүүний эх загварыг компьютерийн 2 болон 3-н хэмжээст программуудын тусламжтайгаар виртуаль байдлаар байгуулж турших, төрөл бүрийн инженерийн тооцооллуудыг хийж улмаар компьютерийн удирдлагатай суурь машинаар эх загварыг үйлдвэрлэж гаргах)-ийн мэдлэг, чадвар бүхий, бүтээлч, байнга өсөн дэвжих, хөгжих хандлагатай, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай; шинийг эрэлхийлэгч, нээлттэй, бүтээлч сэтгэлгээтэй; мэргэжлийн болон харилцааны, зохион байгуулах, багаар ажиллах, хөрвөх ур чадвар эзэмшсэн байна.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Үйлдвэрлэлийн дизайн мэргэжлээр суралцсанаар тавилгын болон бусад үйлдвэрлэлд шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт хариуцсан дизайнераар өжиллахаас гадна байгууллага болон студид мөн бие даан дизайнераар ажиллах боломжтой.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Техник технологийн эрин үед эрэлт хэрэгцээтэй байнгийн хөгжин дэвших чиг хандлагатай мэргэжил бөгөөд 2019 онд дотоодод магадланд орох төлөвлөгөөтэй.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: УР ЧАДВАР /ХАР ЗУРАГ/ БОЛОН БУСАД

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...