ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

интерьер дизайн

2019.04.02 11:07:05

ИНТЕРЬЕР ДИЗАЙН МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Дизайнер: Урлан бүтээх ухааны мэдлэг мэргэжлийг эзэмшсэн хүн.
Олон улсын адил төстэй их сургуулийн төгсөгчдийн түвшинд бэлтгэгдсэн оюун сэтгэхүйн болоод зураг дүрслэлийн үндсэн дээр зураг төслийн ажлын орчин үеийн үйлдвэлэл үйлчилгээ, байгаль экологид хор хөнөөлгүй үг ашигтай шинэ загвар, төслийг бие даан гүйцэтгэх мэдлэг чадварыг эзэмшсэн бакалавр зэрэгтэй дизайнер болон төгсөнө.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Тухайн мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн оюутан нь дизайны мэргэжлийн өндөр ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, судлах, зурах, зохиомжлох үндсэн техник ба технологийн мэдлэгт суралцаж мэдлэгээ хөгжүүлэн шинэ санаа гаргаж зургийн хэлбэрээр илэрхийлж сурсан, өрсөлдөх чадвартай, интерьер дизайны мэргэжлийн дагуу судалгаа гүйцэтгэх, загварчлах арга зүйн мэдлэг, ур чадвар өөрийн зохиомжилсон эскиз загваруудаас сонголт хийж учир шалтгааныг тайлбарлан бүтээлийн санаа гаргаж загварчлах мэргэжлийн сэтгэлгээ ур чадварыг эзэмшинэ. Интерьер дизайны загварын хөгжүүлэлтэд судалгаа хийж, захиалагч, хэрэглэгчийн онцлогт тохируулсан эскиз боловсруулах, дизайны загвар гаргах ур чадвар эзэмшинэ.Бие хүнийг бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, нийгэмшил, харилцааны ур чадваруудыг олгох зорилготой.Дизайны шийдлийн үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар; Системтэйгээр удирдлагын түвшинд сэтгэн бодох, төлөвлөх, чадвар; Үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, хэрэгжүүлэх, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” ур чадварыг олгохыг эрмэлзэнэ.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Интерьер дизайн мэргэжлээр суралцсанаар барилгын зураг төслийн компани, график студиудад интерьер дизайнер, дизайны талаар зөвлөгөө өгөх, 3 хэмжээст график дүрслэл бүтээгч /3D artist/, байгуулагын дизайнер гэх мэт газруудаар ажиллах боломжтой
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Бүх төрлийн үйл ажилгатай байгууллагад дизайны чиглэлээр ажиллах, зөвлөгөө өгөх боломжтой бөгөөд эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжил.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: УР ЧАДВАР /ХАР ЗУРАГ/ БОЛОН БУСАД

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...