ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ГРАФИК ДИЗАЙН-КОМПЬЮТЕР ГРАФИК ДИЗАЙН

2019.04.02 11:10:12

ГРАФИК ДИЗАЙН-КОМПЬЮТЕР ГРАФИК ДИЗАЙН МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Дизайнер: Урлан бүтээх ухааны мэдлэг мэргэжлийг эзэмшсэн хүн.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Тухайн мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн оюутан нь зураглах, загварчлах, төлөвлөгөөг томьёолох хүрээнд: ажлын дэс дарааллын шаардлагыг тодорхойлох, өмнөх ажил дээрх ялгааг харьцуулах, судлах, шийдлүүдийг дахин хянах, ашиглах, төслийн зорилго болон судалгааны ажлын боловсруулалт дээр суурилсан төгсгөлийн загварын сонгох ур чадваруудыг; Мэргэжлийн чадамж хувийн зан чанарын хувьд: зорилго болон ажлын агуулгыг таньж мэдэх, юуг, хэн, хэзээ, хэрхэн хийх боломжтой, асуудлыг шинжлэх, тодорхойлох, шийдвэрлэх, багаар ажиллах, бусдыг хүлээн зөвшөөрөх, зорилгод хүрэх, манлайлах, харилцааны үндсэн зарчмыг ашиглан илтгэл санаагаа зөв илэрхийлэх ур чадваруудыг; Мэргэжлийн ур чадвар болон хандлагын хувьд: тулгарсан асуудалд ёс зүйтэй хандах, шийдвэр гаргах, орчин үеийн шинэ техник технологи, програм хангамжийг ашиглах, шинжлэх, ёс зүй, үнэт зүйлсийг эрхэмлэх ур чадваруудыг эзэмшсэн байна.

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Компьютер график дизайн мэргэжлээр төгссөн оюутан нь график дизайны үндсэн мэдлэг эзэмшсэн тул байгууллагын брэнд болон маркетингийн идэвхижүүлэлтийн дизайнер, UX, UI дизайнераар ажиллах боломжтой бөгөөд гүнзгийрүүлэн судалсан мэргэжлийн дагуу хүүхэлдэйн киноны дүрийн дизайнер, аниматор, видео студио, VFX, фото зургийн студи, вэб болон интерактив дизайнер, виртуал реалити, архитектур болон интерьер дизайны 3 хэмжээст загварын боловсруулалт, рендэр зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад ажиллах боломжтой. Түүнчлэн магистрийн зэрэгтэй болж зохих сурганы модуль төгссөний дараа боловсролын байгууллагуудад багшаар ажиллах боломжтой.

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

График дизайнер мэргэжлийн ирээдүйн чиг хандлагад нийцүүлэн манай сургууль нь энэ чиглэлээр суралцаж буй оюутан залуустаа ирээдүйн техник, технологийн дэвшлийн хүрээнд чиглэгдсэн асуудлууд дээр тулгуурлан сургалтын хөтөлбөр хичээлийн агуулгыг байнга өөрчлөн шинэчилж байдаг. Өнөөдөр манай улсад Компьютер график дизайны мэргэжлээр сурч төссөн оюутнуудын 98% нь мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд одоо хүртэл энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ хангагдахгүй байгаа нь Монгол улсын аж ахуйн нэгжүүдийн ирээдүйн чиг хандлага нь илүү бүтээлч бүтээгдэхүүнд суурилсан үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой бөгөөд, өнөөдөр дэлхийд ч эрэлт хэрэгцээ өндөр байгаа билээ.

Компьютер график дизайны хөтөлбөрөөр суралцагч нь 4 жил суралцаж бакалавр зэрэгтэй төгсөх бөгөөд 1.5-2.5 жилд Компьютер график дизайнераар мэргэшиж магистр зэрэгтэй төгсөх боломжтой.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: УР ЧАДВАР /ХАР ЗУРАГ/ БОЛОН БУСАД

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...