ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ОЙН ИНЖЕНЕР

2016.06.28 15:24:39

ОЙН ИНЖЕНЕР МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА 

“Ойн инженер” нь экологийн тэнцвэрт байдлыг хангагч юм”
Ойг зохистой ашиглах, түүний экологийн тэнцвэрт байдлыг хангах, нөхөн сэргээх, ойжуулах, хамгаалах, ойн бүртгэл тооллого, зохион байгуулалтын чиглэлээр үйлдвэрлэлийн технологийг төслөх, удирдан зохион байгуулах, уг салбарын машин тоног төхөөрөмжтэй ажиллах, судалгаа шинжилгээний ажил эрхлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
 Харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших,
 Улсын болон орон нутгийн хяналт болон хувийн хоршооллын өмчлөлд байгаа ой модны менежментийг хийж ажиллах чадвар эзэмших.
 Засгийн газрын хууль дүрэмд нийцүүлэн гэрээний биелэлт болон ойд хийсэн үйл ажиллагааны үр дүнг шалгах, хянах.
 Зайнаас тандан судлал болон газар зүйн мэдээллийн системийг ашиглан ойн зохион байгуулалт, ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах,
 Ойн бүртгэл тооллого, ой хамгаалал, түймрийн хамгааллын зохистой арга хэмжээ авах чадвартай, удирдлага зохион байгуулалт, төлөвлөлтийн чадвар эзэмших.
 Ойн түймэр, хортон шавьж, бусад байгалийн гамшгийн улмаас ойд учирсан хор хохирлыг тооцож, үнэлж чаддаг, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чадвар эзэмших.
 Орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт, амжилтыг ойн үйлдвэрлэлд нэвтрүүлж, ашиглаж, эзэмшиж, бүтээлчээр хэрэгжүүлэх, иргэдийг экологийн боловсролтой болгох ур чадвартай байх
 Модлог ургамлын үр, тарьц, суулгацыг тарилтанд бэлтгэж, арготехникийн дагуу тарьж, ургуулах, мод үржүүлгийн газарт ургуулсан мод, сөөгний тарьц, суулгацыг ойжуулах талбай болон ойн зурвас, хот цэцэрлэгжүүлэлтэнд шилжүүлэх ажлыг зохион байгуулах.
 Ойгоос авч ашиглаж байгаа мод болон модон материалуудын нэр, төрлийг нарийвчлан тогтоож, тэдгээрийг боловсруулж гаргах арга, технологиудыг ашиглах, ойн зүй тогтол, ээлж солигдол, хэв шинжийн өөрчлөгдөл зэргийг үнэлэх.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
• Ойн ангийн ойн инженер, байгаль орчны улсын байцаагч
• Мэргэжлийн хяналтын албаны байцаагч
• Хотын ногоон байгууламжийн инженер
• Нөхөн сэргээлтийн мэргэжилтэн
• Ойн бүртгэл тооллогын ахлагч
• Ойн төлөвлөлт, зохион байгуулалтын мэргэжилтэн
• Мод бэлтгэх үйлдвэр, ХХК-ийн инженер
• Ойжуулалтын мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахины тулгамдсан асуудал болж буй өнөө үед ойгоо зөв зохистой ашиглах замаар ард түмний хэрэгцээ шаардлагыг ханган, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, ногоон байгууламж, ойжуулалт нь нэн шаардлагатай мэргэжил болоод байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК БОЛОН БУСАД

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...