ХөтөлбөрМэргэжил

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Хүнсний инженерчлэл

2016.06.28 17:51:08

 ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ-ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Хүнс үйлдвэрлэлийн технологич нь хүмүүний өдөр тутмын хэрэглээний нэг болох хүнсийг үйлдвэрлэгч инженер юм”
Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн сургалтын хөтөлбөр нь мах, сүү, үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг амьтан, ургамлын гаралтай түүхий эдийг боловсруулж төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн онол-практикийн цогц мэдлэгтэй, хүнс үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг хянах, дэвшилтэт технологи нэвтрүүлэн үйлдвэрлэлийг шинэчлэх чадвартай, харилцааны өндөр соёлтой мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Төрөл бүрийн хүнсний үйлдвэрлэл эрхлэх, удирдан зохион байгуулах
• Хүнсний үйлдвэрийг шинээр байгуулах болон шинэчлэх зураг төсөл боловсруулах, нийгэм-эдийн засгийн үр ашгийг урьдчилан таамаглах
• Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг шинжлэх, үнэлгээ дүгнэлт өгөх
• Технологийн шийдэл боловсруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх
• Импортыг орлох, экспортонд гарах нэмүү өртөг шингэсэн хаягдалгүй технологи бүхий бүтээгдэхүүний туршилт, судалгаа гүйцэтгэх
• Технологийн заавар, түүхий эд, бүтээгдэхүүний стандарт, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй ажиллагааны дүрэм журам, зааварчилгаа зэрэг техник технологийн баримт бичиг боловсруулах
• Орчин үеийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх
• Багаар болон бие даан ажиллах
• Хамт олныг удирдан зохион байгуулах, манлайлах
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Монгол улсын хүнсний аж үйлдвэр мах, сүү, үр тариа боловсруулах, жимс, хүнсний ногоо нөөшлөх, талх, гурилан бүтээгдэхүүн, чихэр, амттан болон исгэлт, ундааны үйлдвэрлэл гэсэн үндсэн чиглэлээр хөгжиж байна. Хүнс үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр төгсөгч нь хүнсний аж үйлдвэрийн эдгээр салбарт дараах ажлын байруудад хөрвөн ажиллах боломжтой юм. Үүнд:
• Төрийн байгууллагад хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэн
• Төрийн болон хувийн өмчийн лабораторит шинжээч
• Эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүдэд судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
• Төрийн бус байгууллагад мэргэжилтэн
• Хяналтын байгуулагад шинжээч, байцаагч
• Их дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Хүн төрөлхтөн хүнсгүйгээр оршин тогтнох боломжгүй тул дэлхийн хүн ам тасралтгүй өсч буй өнөө үед хүнс үйлдвэрлэлийн технологич нь мөнхийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил юм.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК БОЛОН БУСАД


МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГАХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ -ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА


“Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи инженер нь хоол судлалын шинжлэх ухаанд суурилан үйлдвэрлэлийг удирдана. Та ирээдүйн хоол хүнсийг бүтээх болно.”
Зах зээлийн эрэлтэнд нийцсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бизнесийг төлөвлөн удирдан зохион байгуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, дэвшилтэт арга техник нэвтрүүлэх, боловсруулах мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
 Бизнесийн харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх
 Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах,
 Цаг үе, мэргэжлийн үйл ажиллагааны шаардлага, хөгжил, шинэчлэлтэд дүн шинжилгээ хийх, шийдэл гаргах, нийгмийн хариуцлагатай байх
 Хоол хүнсний талаар шинжлэх ухааны суурь ойлголтуудад тулгуурлан шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, зохиомж боловсруулах чадвар эзэмших,
 Хоол болгох зохистой хэм, хүнсний хими, дулаан дамжилт, хүнсний физик чанар, хүнсний орчны микробиологид суралцах,
 Судалгаа шинжилгээ хийж хүнсний чанарыг хэрхэн сайжруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, хоолны газар төлөвлөх, том жижиг үйлдвэрүүдийг төсөллөх зэрэгт шаардлагатай шинжлэх ухааны мэдлэг, чадварт суралцах,
 Хоол ундаа болон нарийн боов хийх техник, чадварт суралцан, нөөшлөх, эрүүл хоол бүтээгдэхүүн хийх, олон төрлийн тоног төхөөрөмж, техник ашиглан бүтээгдэхүүн хийх,
 Хүнсний аюулгүй байдал, НАССР тогтолцооны агуулгыг судалж, том жижиг үйлдвэрлэлд тохирсон өндөр чанартай бүтээгдэхүүн боловсруулах,
 Хүнсний түүхий эдийн зохицуулах буюу эрүүл мэндийн тодорхой үүрэгтэй бодисуудын талаар гүнзгийрэн судалж, тэдгээрийн нөлөөллийг таних, хоол бүтээгдэхүүнд турших, мэдэрхүйн үнэлгээг хөгжүүлэх,
 Үйлдвэрлэлийн үр ашиг, чанарыг сайжруулах, эдийн засгийн үр дүнг таамаглах, цаашлаад өөрийн гарааны бизнесийг хөгжүүлэх.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Төгсөгч нь зах зээлд өөрийн гарааны бизнес (старт-ап)-ийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явах бүрэн боломжтойгоос гадна Хүнсний том жижиг үйлдвэр, Зоогийн газар, Катеринг, Аялал жуулчлал, Зочид буудлын салбарт доорхи мэргэжилтнээр ажиллана.
 Технологич, ерөнхий, ахлах тогооч
 Хүнсний зөвлөх,аюулгүй байдал, чанарын мэргэжилтэн
 Үйлдвэрлэлийн хяналтын мэргэжилтэн
 Хоол бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновацийн мэргэжилтэн, менежер
 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төслийн менежер
 Хоол судлал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний багш

Хүн төрөлхтний эрүүл аж төрөх нь хоол хүнсний эрдэмтэн судлаачдын бүтээлч байдал, энэ үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн зохицуулгыг бий болгохоос хамаардаг.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК БОЛОН БУСАД

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...