“IB”Биотехнологийнклуб

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

“IB”Биотехнологийнклуб

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Клубийн тухай

Клубын тухай

“IB”буюу Interesting Biotechnology клуб нь ШУТИС-ҮТС-ийн Биотехнологи, шим судлалын тэнхимийн дэргэд 2012 оны 10 сард хүнсний биотехнологийн ангийн 2-4 курсын нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байгаа мэргэжлийн клуб болно.

 

Клубийн журам

Клубын журам

  1. Клубын ерөнхий үйл ажиллагааг багш С.Дэлгэрмаа удирдан ажиллуулна.
  2. Удирдлага зохион байгуулалтын асуудлыг клубын гишүүдийн зөвлөл хариуцан гүйцэтгэнэ.
  3. Клубын зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг тухай бүрт нь зөвлөлийн гишүүдийн хурал дээр тавина.
  4. Клубын үйл ажиллагааны тайланг улиралд нэг удаа оюутны хөгжлийн төвд тавина.
  5. Клубын гишүүд сургуулийн дотоод дүрэмд захирагдан ажиллана.
  6. Клубын зохион байгуулж буй үйл ажиллагаа сургуулийн дотоод дүрэм журамд харшлахгүй байна.
  7. Уралдаан, тэмцээн, үйл ажиллагаа зохион байгуулахдаа багш нарт урьдчилан танилцуулж, зөвлөлдөнө.
  8. Клубын тэргүүлэгч гишүүдийн гүйцэтгэж буй ажил, түүний гүйцэтгэлд хяналт тавина.
  9. Гишүүд чөлөөт цагаа тохируулан зөвхөн хичээлийн бус цагаар клубын үйл ажиллагаанд оролцоно.
  10. Сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно.

Клубд элсэн орох

 Клубд элсэн орох

Мэргэжлийн багш болон оюутнуудтай хамтран мэргэжлийнхээ чиглэлээр илүү ихийг сурах эрмэлзэлтэй  биотехнологи болон түүний салбар ШУ чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг нэгтгэн чадварлаг мэргэжилтэн, боловсон хүчин болоход нь тусалж дэмжих, хамтран ажиллах зорилготой. Манай клуб нь өөрийгөө нээн хөгжүүлэх хүсэлтэй оюутнуудад үргэлж нээлттэй байдаг.

Клубийн үйл ажиллагаа

Клубын үйл ажиллагаа

  • Мэргэжлийн багш нараас давтлага, зөвлөгөө авах;
  • Сонирхолтой лекц, сургалт зохион байгуулах;
  • Эрдэм шинжилгээний болон хүнсний үйлдвэр, лабораториудтай очиж танилцах;
  • Биотехнологи, микробиологи болон түүний салбар ШУ-ны талаарх сүүлийн үеийн ололт амжилтуудын талаар мэдээлэл авах, харилцан солилцох;
  • Тэмцээн уралдаан болон ЭШХ-д баг хамт олноороо оролцох;
  • Чөлөөт цагийг сонирхолтой өнгөрүүлж, найз нөхдийнхөө хүрээг тэлэх;
  • IB клуб нь “IB клуб” Facebook группээрээ дамжуулан шинжлэх ухааны сонирхолтой мэдээ мэдээлэл, видео хичээл, хэрэгцээтэй сайтуудын мэдээлэл болон гадаад дотоодын тэтгэлгийн мэдээг тогтмол хүргэж байдаг. IB Biotechnology Shutis фэйсбүүк хаягаар дамжуулан мэдээ мэдээллээ цаг хугацаанд нь олон нийтэд хүргэж байна.

Whizzклубийнгишүүд

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Оюутныбүтээл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль