Аргабилэг

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Аргабилэг

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Клубийн тухай

ШУТИС-ийн ҮТС-ийн  “Арга билэг” клуб нь эрүүл чанартай хүнсний ач холбогдлыг бусдад сурталчилах, клубын гишүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар ирээдүйн шилдэг мэргэжилтэнг бэлтгэхэд дэмжлэг болох үүднээс 2013 оны 4-р сард “Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй” мэргэжлийн 3-р курсын оюутнуудын санаачлагаар, Аюулгүй хүнс-Амьдралын баталгаа гэсэн уриатай, нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан.

“Арга билэг” клубын нээлтийн үйл ажиллагаа (4-р сарын 25-ны өдөр)

Клубийн журам

“Арга билэг” клубын үйл ажиллагаа явуулах журам

  1. “Арга билэг” клуб нь Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн хүнсний чиглэлийн оюутнууд дээр суурилан үйл ажиллагаагаа явуулна.
  2. Клубын тэргүүнийг оюутнуудын дунд сонгууль явуулан сонгоно.
  3. Клубын ерөнхий үйл ажиллагааг багш Х.Мөнхзаяа удирдан ажиллуулна.
  4. Клубын гишүүдийн зөвлөлд анги бүрээс нэгээс доошгүйоюутан сонгон бүрдүүлнэ.
  5. Клубын гишүүдийн голч дүн 2.0 ба түүнээс дээш байна.
  6. Удирдлага зохион байгуулалтын асуудлыг клубын гишүүдийн зөвлөл хариуцан гүйцэтгэнэ.
  7. Клубын зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг тухай бүрт нь зөвлөлийн гишүүдийн хурал дээр тавина.
  8. Клубын үйл ажиллагааны тайланг улиралд нэг удаа оюутны хөгжлийн төвд тавина.
  9. Клубын гишүүд сургуулийн дотоод дүрэмд захирагдан ажиллана.
  10. Клубын зохион байгуулж буй үйл ажиллагаа сургуулийн дотоод дүрэм журамд харшлахгүй байна.
  11. Уралдаан, тэмцээн, үйл ажиллагаа зохион байгуулахдаа багш нарт урьдчилан танилцуулж, зөвлөлдөнө.
  12. Клубын тэргүүлэгч гишүүдийн гүйцэтгэж буй ажил, түүний гүйцэтгэлд хяналт тавина.
  13. Гишүүд чөлөөт цагаа тохируулан зөвхөн хичээлийн бус цагаар клубын үйл ажиллагаанд оролцоно.
  14. Сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно.
  • Багийн гишүүд 7 хоногийн 1-2 өдөрт клубын үйл ажиллагаанд оролцох
  • Төлөвлөгөөний дагуу ажиллах
  • Клубын үйл ажиллагаанд гишүүн бүр хариуцлагатай хандах
  • Гишүүн бүр шинэ шинэлэг санааг санаачлах
  • Цаг баримтлах
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Бүтээлч сэтгэлгээтэй байх

Клубд элсэн орох

Клубийн үйл ажиллагаа

Манай клуб нь доорх чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд:

  • Хүнсний салбарт гарсан шинэ соргог мэдээллээр түргэн шуурхай хангах;
  • Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг холбоод, эвлэлүүдтэй зөвшөөрөгдөх хүрээнд хамтран ажиллах;
  • Нийт оюутан залуусынхаа эрдэм мэдлэг, эрүүл мэндэд чиглэсэн спорт, урлагийн наадам зохион байгуулах;
  • Лекц, семинар зохион байгуулах;
  • Бусад төрлийн үйл ажиллагаа.

 

Whizzклубийнгишүүд

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Оюутныбүтээл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль