2017-2018 оны хичээлийн жилийн докторантурын сургалтад элсэлт авна
ganbii

Докторантурт элсэн суралцах хүсэлтэй иргэдийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ШУТИС-ийн I байрны 217 тоот өрөөнд бүртгэх ба бүртүүлэгчид дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:
•    Анкет /татаж авах/
•    Иргэний үнэмлэхний хуулбар
•    Бакалавр, магистрын дипломын эх хувь
•    Бакалавр, магистрын дипломын нотариатаар баталгаажуулсан хувь
•    3х4 хэмжээтэй цээж зураг /2 хувь/                                 
•    Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар эссэ бичих /5-аас доошгүй хуудастай байх/
•    Бүртгэлийн хураамж болох 10000₮ төлсөн баримт /Хаан банкны 5431012534 тоот дансанд тушаасан байх/    
Докторантурт элсэгчдээс суралцах чиглэлийн дагуу мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний мэдлэгээр дараах хуваарийн дагуу тус тус шалгалт авна.
09 сарын 16           10:00    Гадаад хэлний шалгалт
09 сарын 18           11:00    Мэргэжлийн ярилцлага /Бүрэлдэхүүн сургуулиуд дээр/
Элсэлт авах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалт /татаж авах/

                                                Сургалтын бодлого зохицуулалтын газар

                                               Хаяг: ШУТИС-ийн I байрны 217 тоот өрөө