Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Захирлын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
ganbii

Оюутнуудын сурч боловсрох идэвхийг дээшлүүлэх, тэдний авьяас чадвар, хүсэл сонирхлыг нь урамшуулан дэмжих хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, урлаг, спортын онцгой амжилт гаргасан шилдэг оюутнуудыг урамшуулах, амьдралын боломж муутай оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор амжилттай суралцаж байгаа бакалавр, магистр, доктор  оюутнуудыг урамшуулахад энэхүү тэтгэлгийн зорилго оршино.

Тавигдах шаардлага

  • 3.6 ба түүнээс үнэлгээний голч дүнтэй 2 улирал дараалан суралцсан байх;
  • Олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож шалгарсан байх;
  • Оюутны эрдэм шинжилгээний ажил, олимпиадад амжилттай оролцож шалгарсан байх;
  • Сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцсон байх;
  • Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Тэтгэлгийн хэмжээ

Нийт 15 хүртэлх кредитийн хөнгөлөлт үзүүлнэ.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  • Анкет /http://202.5.195.20/StudentApp онлайнаар анкет бөглөх/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
  • Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт /Нийт суралцсан хугацааны голчийг улирал тус бүрээр гарган, дэд захирлаар баталгаажуулах/
  • Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт
  •  Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээллийг багтаасан байх/
  • Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/

Материал хүлээн авах хугацаа

Эхний шатны шалгаруулалтыг бүрэлдэхүүн сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж хурлын протоколын хамт холбогдох материалыг Оюутны соёл, үйлчилгээний алба /ШУТИС-ийн төв байрны 1-327 тоот өрөө/-нд 2018 оны 02 дугаар сарын 09-ний дотор ирүүлнэ.

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА