“MUST ROBOCON-2018” тэмцээн зохион байгуулагдана
ganbii

ШУТИС-ийн оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг дэмжих, зохион бүтээх, турших, багаар ажиллах, инженерийн CDIO зэрэг ур чадварыг хөгжүүлж  тэмцээнд оролцогч багуудыг улсын болон олон улсын Робокон тэмцээнд амжилттай оролцуулах зорилгоор ШУТИС-ийн аварга баг тодруулах “MUST ROBOCON -2018” тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээн 2018 оны 03 сарын 26-ны өдөр Мэдээлэл холбооны технологийн сургуулийн спорт зааланд болно. Энэ удаагийн тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, коллежийн 7 баг өрсөлдөхөөр мэдүүлгээ гаргаад байна.

“ABU ROBOCON 2018” олон улын тэмцээн энэ жил Вьетнам улсад 08 сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Азийн 50 гаруй орны 111 телевизийг эгнээндээ нэгтгэсэн Ази Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо гишүүн орнуудынхаа хамтын ажиллагааг өргөжүүлж оюутан залуусын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилготойгоор Робокон тэмцээнийг жил бүрийн намар зохион байгуулдаг уламжлалтай. Олон улсын Робокон тэмцээнийг  Азийн 19 орон ээлж дараалан эх орондоо зохион байгуулдаг онцлогтой.

2019 оны олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар холбогдох албаны хүмүүс яриа хэлэлцээр хийж байгааг энд дуулгахад таатай байна. 

ШУТИС.Эрдэм шинжилгээ, инновацийн газар