Торгон зам - 2016 уралдаан 7 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
ganbii

ШУТИС-ийн Урлаг зааланд 2016 оны 4 сарын 15 нд 15.00 цагаас “Оюутан цагийн шилдэг бүтээл - Орчлонд танигдах монгол бренд” уриатай Торгон зам - 2016 уралдаан 7 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

ҮТС-ийн Дизайны салбар, Текстил судлалын салбарын  Хувцасны дизайн, Арьс ширэн эдлэлийн загвар зохион бүтээлт, Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт, Оёдлын үйлдвэрлэлийн технологи, Нэхмэл эдлэлийн дизайн мэргэжлээр суралцагч оюутнуудын 25 коллекци, СУИС-ийн Дизайн, Дүрслэх урлагийн сургуулийн Хувцасны дизайн мэргэжлийн ангийн оюутнуудын 4 коллекци урилгаар оролцлоо.

Уг наадмын шүүгчээр:

  • Б.Дунгаамаа /“Ганга гоёл” ХХК-ий захирал, загвар зохион бүтээгч, доктор/
  • Д.Ариунхүү /Монголын Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны сургалт, үйлдвэрлэл хариуцсан зөвлөх, арьс ширэн эдлэлийн дизайнер/
  • Ө.Баянтуул /Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциацийн зөвлөх, ШУ-ны доктор/
  • Л.Ишдорж /ҮТС-ийн ахлах багш, хувцасны дизайнер/
  • Ц.Оюу-Эрдэнэ /“Nomadic fashion” салоны захирал, хувцасны загвар зохион бүтээгч/ нар ажилласан бөгөөд Урлахуйн ертөнц-2016 наадамд нийт 17 коллекци шалгарч, оролцох эрх авлаа.