“АЛТАН ХУЛГАНА-2018” Дизайны тулгамдсан асуудал оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж
ganbii


ХУРЛЫН ЗОРИЛГО:

Дизайны мэргэжлээр сурч буй оюутнуудын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого концепцыг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой.
Монголын дизайн судлагдахууны ажлыг эрчимжүүлэх, үндсэн үзэл баримтлалаа тодорхойлох, дизайныг тодорхойлсон бодлого концепцыг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготойгоор дизайны чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг их дээд сургуулиудыг бакалавр, магистрын оюутнуудын судалгааны ажлыг хэлэлцүүлэн эхний нэг байрыг шалгаруулна.

I. ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА: 

Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2018 оны 05 дугаар сарын 03-ны 10.00 цагаас ШУТИС-ийн Номын сангийн 405 тоот хурлын танхимд болно.

II. ИЛТГЭЛ, ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 

• Өгүүллийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ныг хүртэл (goldenmouse@must.edu.mn) цахим хаяг хүлээн авна. Утас: 96016051
• Өгүүллийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу бичнэ. (http://must.edu.mn/mn/b3m668)
• Илтгэл хүлээн авсны дараа тус бүрийг шүүмжлэгчид хянуулах ба хүлээн зөвшөөрөх эсэх тухай хариуг 2018 оны 04-р сарын 30-ны дотор мэдэгдэнэ. 
• Шүүмжлэгчээс дэмжигдсэн илтгэлийг эмхэтгэлд оруулна. 

III. ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАЛТ:

Салбар бүрээс ирсэн шилдэг илтгэлийг шалгаруулж ШУТИС-ийн ҮТС-ийн““АЛТАН ХУЛГАНА-2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын эмхтгэлд хэвлэж. Шилдэг илтгэлийн шагналыг “Хүннү шоппинг молл”-д болох шагнал гардуулах ёслол дээр шагналыг гардуулна.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулийн Бакалавр, Магистр, Доктор оюутнууд