Инженерийн бэлтгэл ангид элсэлт авч байна.
ganbii

ЭЕШ-аас хангалтгүй оноо авсан төгсөгчид болон их дээд сургуульд элсэн суралцах сонирхолтой ажиллагсадыг  тус сургуулийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүдэд дэвшин суралцахад бэлтгэх зорилготой математик, физик, химийн хичээлүүдээр гүнзгийрүүлсэн суурь мэдлэг олгох ИНЖЕНЕРИЙН БЭЛТГЭЛ АНГИ-д бүртгэж байна.

Сургалтын агуулга, онцлог, давуу тал:

  1. Инженерийн бэлтгэл ангийн хичээлийн хөтөлбөрийн агуулга нь ЕБС-ийн ахлах ангийн математик, физик, химийн хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судална.
  2. Мэргэшсэн, дадлага туршлагатай багш нар хичээлийг зөвхөн онолын хүрээнд бус семинар, лаборатори, бие даалт хэлбэрээр зааж суралцагчдад багц, гүнзгийрүүлсэн мэдлэгийг олгоно.
  3. ЭЕШ-ийн оноо нь босго оноонд хүрээгүй боловч ШУТИС-д элсэн суралцах хүсэлтэй элсэгчдэд дараа жилийн элсэлтийн ерөнхий шалгалт хүртэлх хугацаанд ерөнхий мэдлэгийн түвшингээ ахиулах боломжийг олгоно.
  4. Суралцагчид нь амжилттай суралцсан тохиолдолд ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдэддэвшин суралцах бөгөөд Инженерийн бэлтгэлд судалж амжилттай суралцсан хичээлүүдийг шалгалт өгч шууд кредит тооцуулах боломжтой.

Бүртгүүлэхийг хүсэгчид elselt.edu.mn хаягаар орж нэмэлт элсэлтийн бүртгэл хэсгээр ЭЕШ-ийн батламжийн дугаар болон нууц үгээр нэвтрэн ИНЖЕНЕРИЙН БЭЛТГЭЛ хөтөлбөрийг сонгоно. Хэрэв бүртгүүлэгч нь ЭЕШ өгөөгүй, батламжгүй бол  ШУТИС-ийн 1-р байрны 400 тоотод бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх, цээж зураг 1% -тай ирж бүртгүүлнэ.