“ТОЁОТО-ШУТИС” СУРГАЛТЫН САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
ganbii

 Монгол, Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд 1998 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Япон улсын Тоёота Корпораци болон Техникийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

“Тоёота-Мотор корпораци”-аас ШУТИС-д хандивласан хөрөнгөөр “ТОЁОТО-ШУТИС” Сургалтын санг үүсгэн байгуулсан бөгөөд сурлага, сахилга батаар тэргүүний, амьдралын боломж муутай, төлбөрийн чадамжгүй оюутнуудыг сурч боловсрох боломжоор нь хангахад тус тэтгэлэгийн гол зорилго оршидог.

Тавигдах шаардлага:

  • ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын 3, 4-р курсын оюутан байх
  • 3.2-оос дээш голч дүнтэй байх /4 улирал дараалан амжилттай суралцсан байх/
  • Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, cургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаарлагатай оюутан байх;
  • Онцгой авьяастай, техник сэтгэлгээтэй, эрдэм шинжилгээний хурал, олимпиад, мэргэжлийн уралдаан, тэмцээн, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй оролцдог байх

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/; 
  • Профессор багшийн тодорхойлолт;
  • Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт /нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган дэд захирлаар баталгаажуулах/
  • Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээлэлийг багтаана/

Жич: Орон нутгийн оюутнууд тодорхойлолтоо batzorig@must.edu.mn цахим шуудангаар илгээх боломжтой.

  • Гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/ -Зөвхөн  оюутан байх хугацааны амжилтыг тусгасан байх

 

Анкет болон холбогдох материалыг баримтын нүхтэй уутанд хийж 2018 оны 10-р сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл  ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны  /ШУТИС-ийн төв байрны 2 давхарт 218 тоот/-д хүлээн авна.

Жич: Хугацаа хоцорсон болон дутуу материалыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА