Ахмадаа хүлээн авч хүндэтгэв
ganbii

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан 09 сарын 30-ны өдөр ШУТИС-ийн ҮТС-иас өндөр настны тэтгэвэртээ сууж буй ахмадаа хүлээн авав. Арга хэмжээнд сургуулийн   захирал Ж.Туяацэцэг, багшийн хөгжлийн багийн ахлагч, ахлах багш О.Гансайхан, ХИС-ийн эрхлэгч Э.Энхцэцэг, БШТС-ийн эрхэгч Б.Майзул нар оролцож зохион байгуулав. Захирал Ж.Туяацэцэг сургуулийн бодлого, хөтөлбөр, хэрэгжүүлж буй төсөл, амжилт бүтээлийн талаар ахмадуудаа танилцуулав. Мөн ахмадуудадаа зориулан тус сургуулийн дуулаачдын клубын оюутнуудаас ая дуу өргөн мэндчилэв. Ахмадуудаа эрүүл энх, сайн сайхан, урт удаан наслахыг хүсэн ерөөе.