Хөнгөн үйлдвэрийн салбарын оюутнууд Эрдэнэт, Дархан хотын үйлдвэрүүдтэй танилцлаа.
ganbii

2018 оны 10 сарын 12-13-ны өдрүүдэд ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрийн технологи инженерчлэлийн салбарын “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи”, “Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж”, “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” хөтөлбөрүүдээр суралцаж буй 1-р дамжааны 54 оюутан салбарын эрхлэгч Д. Батбаяр, дэд профессор М. Баяр, ахлах багш П. Туул, Д. Пүрэвмагнай  нарын удирдлагаар Эрдэнэт хотын “Натурал Текстайл Групп”-ын  "Эрдэнэт хивс" ХХК, Дархан хотын "Дархан нэхий" ХК, "Дархан минж" ХХК-иудын үйлдвэрлэлийн бүтэц зохион байгуулалт, технологийн үйл ажиллагаа, цех дамжлага, машин төхөөрөмжүүдтэй танилцах дадлагын аялал хийлээ.

 

Дадлагын аялал нь оюутнуудад дараах ач холбогдлуудтай байсан:

  1. Хөдөө орон нутаг дахь үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгчдийн үйлдвэрийн бүтэц зохион байгуулалт, технологи, бүтээгдэхүүн нэр төрөлтэй танилцсан.
  2. Аяллын хугацаанд ХҮТИС-ийн 1-р дамжааны оюутнууд хоорондоо танилцаж, цаашдаа нэг хамт олон болон төлөвшиж, бие биентэйгээ нөхөрлөн, хамтдаа хөгжих нөхцөл бүрдсэн.

Шинэхэн элсэгчидтэй маань уг үйлдвэрүүд дээрх өмнөх жилүүдэд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийг төгссөн, мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудтай уулзаж, тэднээс мэргэжлийнхээ онцлог, давуу талуудын талаар бүрэн ойлголт авсан.

 

 Намрын налгар, сайхан өдрүүдээр танилцах дадлагын аялал хийсэн нэгдүгээр дамжааны оюутнууд маань цаашид сурч боловсрох хүсэл эрмэлзэл дүүрэн буцаж ирлээ.                 

Тус танилцах дадлагын аялалыг дэмжиж зохион байгуулсан ҮТС-ийн захиргаа, анги хамт олноо удирдаж сайн оролцсон зөвлөх багш нартаа баярлалаа.