ШУТИС-ийн ҮТС-ийн “Pro Arte”оюутны клуб нь Art Identity фестивалийг 2016.04.29-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү фестивалийн хүрээнд ШУТИС-ийн нийт оюутнууд бүхэл өдрийн турш урлагийн олон төрөлтэй танилцаж, урлагийн орчинд умбаж, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх хүмүүсийн онгод хөглөм, содон сонирхолтой лекцүүдэд сууж мэдлэгээ тэлэх боломжтой юм. Фестивалийн хүрээнд олон сонирхолтой арга хэмжээ үнэ төлбөргүйгээр явагдана.
ХӨТӨЛБӨР
11:00 – 18:00 “УРАН ЗУРГИЙН ТОМЬЁО” үзэсгэлэн.
13:13 “БҮТЭЭГЧ” цуврал лекц. Бүтээлч салбарын төлөөлөгчид оролцоно.
15:20 Нисдэг театрын бүтээл “ЦАХИЛЖ ЯВАА ГӨРӨӨС” бэсрэг жүжиг
16:20 “МЯНГАНЫ ТЭРТЭЭХ АЯЛГУУ” Язгуур урлагийн Алтай хамтлагийн тоглолт
17:00 “Миний Хайр” Уран сайхны кино
Мэргэжлээ танилцууллаа
Хүнсний Инженерчлэлийн Салбарын Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн оюутнууд "Витафит" ХХК-ны үйл ажиллагаатай танилцав.
Хүнсний инженерчлэлийн салбарын багш, оюутнууд "Алтан тариа" ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа
ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР АЖИЛ ОЛГОГЧИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
"Бид хүнсчид" өдөрлөг амжилттай зохион байгуулав