“ОРОЙН НАХИА” оюутны эрдэм шинжилгээний хуралд оюутан Б.Цэнгүүнжаргал шагналт байранд шалгарав
ganbii

Дэлхийн ойн өдөрт зориулсан “Ойн аж ахуй” хөтөлбөрийн хүрээнд суралцаж буй оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулан дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор Их дээд сургуулиудад ой зүйч, ойн аж ахуйн инженер, ойн инженер, ойжуулагч цэцэрлэгжүүлэгч чиглэлээр баклаврын болон магистрийн түвшинд суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулагдсан “ОРОЙН НАХИА” оюутны эрдэм шинжилгээний ээлжит V хуралд ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын “Мод боловсруулах үйдвэрлэлийн технологи” хөтөлбөрийн II курсын оюутан нь Б.Цэнгүүнжаргал “Дорноговь аймгийн чулуужсан модлогийн механик шинжийн судалгаа” сэдвээр оролцон III байр эзлэв.

Оюутан Б.Цэнгүүнжаргалд цаашдын сурлага, хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

ҮТС-ийн ХҮТИСалбар