ГАДААДЫН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО
ganbii

Монголын Хүнсчдийн Холбоо, Монгол Чехийн Хөдөлмөрийн Нийгэмлэгээс 2019 оны 5 сарын 21-ний өдөр зохион байгуулсан Бүгд Найрамдах Чех Улсын “Костелецки үзенинэ” мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, “Воднанински друбеж” тахианы махны үйлдвэрийг танилцуулах уулзалтанд Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн 3-р ангийн 18 оюутан оролцов. Тус уулзалтаар БНЧУ-ын мах, махан бүтээгдэхүүний 2 үйлдвэрт ажиллах боломжийг мэргэжлийн их дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудад санал болголоо.

 

“Костелецки үзенинэ”, “Воднанински друбеж” мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт дадлагажиж, ажилласнаар оюутан танд ямар үр өгөөжтэй вэ?

  • Мэргэшсэн баг хамт олонтой ажиллах
  • Өндөр технологи, бүтээлч сэтгэхүй, ухаалга шийдэл, шинэлэг орчинд дадлагажиж, ажиллах
  • Дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн болох.

Ажил горилогчид тавигдах үндсэн шалгуур үзүүлэлт:

  1. Чех хэлний анхан шатны мэдлэгтэй байх
  2. Мэргэжилдээ дур сонирхолтой байх
  3. Чех улсад дадлагажаад Монгол улсдаа шинэ техник технологийг нэвтрүүлэн ажиллах зорилготой байх
  4. Тогтвор, суурьшилтай ажиллах боломжтой байх
  5. 2020 он гэхэд сургуулиа төгсөж, бакалаврын дипломаа авсан байх.

Ажилтан илгээх хөтөлбөрийн үе шат

  1. Эхний хагас жил Монгол улсдаа чех хэлний бэлтгэлд хамрагдана
  2. Нийт 15 ажилтан сонгон шалгаруулна
  3. Төлөвлөгөөний дагуу 2020 оны 6-р сард Чех улсад очно
  4. Шалгарсан ажилтан Чех улсад хэлний дунд шатны бэлтгэлд хамрагдана

 

  ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР