“Хаврын гоёл- Дизайн сургалт 2016” наадамд амжилттай оролцлоо
ganbii

“Хаврын гоёл- Дизайн сургалт 2016” наадам 2016 оны 05 сарын 7-13-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд дизайны чиглэлээр сургалт явуулдаг нийт 6 сургуулийн багш, оюутнууд оролцлов. Манай Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хувцасны 25 коллекци, интерьер дизайны 4 бүтээл, үйлдвэрлэлийн дизайны 13 төсөл, компьютер анимейшин дизайны 12 бүтээл, график дизайны 25 бүтээл, багш оюутны эрдэм шинжилгээний 10 илтгэлүүдээр шалгаруулалтанд оров.

 

“Хаврын гоёл- Дизайн сургалт 2016” наадмаас

  1. ГРАНПРИ шагналыг ахлах багш П.Болормаа, ахлах багш Р.Юмжирмаа нарын удирдсан Хувцасны дизайны мэргэжлийн магистрант Б.Сарангоогийн “Nature” коллекци,
  2. Өдөр тутмын загвараар тусгай байрын шагналыг ахлах багш багш П.Болормаа, ахлах багш Р.Юмжирмаа, ахлах багш Л.Наранцэцэг нарын удирдсан Оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээлт мэргэжлийн магистрант А.Гүлмайрагийн “Embroided Coat” коллекци,
  3. Интерьер дизайны шилдэг бүтээлийн шагналыг ахлах багш К.Жанботагийн удирдсан Үйлдвэрлэлийн дизайны 4 курсын оюутан Наранцэцэгийн “Хүүхдийн цэцэрлэгийн интерьерийн төсөл”,
  4. дизайны шилдэг бүтээлийн шагналыг ахлах багш Ч.Даваанямын удирдсан Мебель модон эдлэлийн дизайны 3 курсын оюутан М.Буман-Эрдэнийн “Монгол гэрт зориулсан олон үйлдэлт тавилга”,  

Эрдэм шинжилгээний хурлаас:

1. Дизайны салбарын ахлах багш, (Ph.D, дэд проф) Б.Сэргэлэнгийн удирдсан Үйлдвэрлэлийн дизайны 4 курсын оюутан Ө.Нарангарав “Хүннү хэв маягийг тодорхойлох нь” илтгэлээрээ дэд байр,

2. Дизайны салбарын ахлах багш Б.Мэндсайханы удирдсан  Компьютер график дизайны 4 курсын оюутан А.Арслан “Хүүхдэд зориулсан аппликейшин” илтгэлээрээ гутгаар байр тус тус хүртлээ.

 

Энэхүү наадамд идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нартаа сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захиргаа