ӨМӨЗО-д зохион байгуулагдсан Монгол сурагчийн дүрэмт хувцас, тамирын хувцасны олон улсын уралдаанаас ШУТИС-ҮТС-ийн оюутан Б.Сугармаа алтан медаль хүртлээ
ganbii

“Монгол сурагчийн дүрэмт хувцас, тамирын хувцасны олон улсын уралдаан”-ыг Монгол хувцасны уламжлалт соёлын өвийг түгээх, дэлгэрүүлэх  үндэсний хувцасны онцогийг тусгасан сургуулийн сурагчдын дүрэмт хувцас, биеийн тамирын хувцасны загварыг шинэчлэн зохиох, нэвтрүүлэх зорилготойгоор ӨМӨЗО-ны Хөвөөт шар хошуунд  07 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уралдааныг  “Оролмаа” монгол хувцас заслын ХХК, ӨМӨЗО-ны Хөвөөт шар хошууны намын хороо, ардын засгийн ордон, ӨМӨЗО-ны үндэстний хувцас заслын нийгэмлэг, Хөвөөт шар хошууны сурганы хүмүүжил шинжлэх мэргэжлийн товчоо хамтран зохион байгуулжээ.Уралдааныг 05 дугаар сарын 31-ээс 07 дугаар сарын 30-ны хооронд 2 шатлалтайгаар зохион байгуулж эцсийн шатны шалгаруулалтанд ӨМӨЗО болон манай орны 10 дизайнерын 80 орчим загварууд өрсөлдөж ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Дизайны салбарын хувцас дизайны мэргэжлийн оюутан Б.Сугармаа алтан медаль, багш Б.Гэрэлмаа хүрэл медаль, оюутан Ж.Мөнхчимэг тусгай байрын шагналыг тус тус хүртэж амжилттай оролцлоо.