“COVID-19” халдварын үед ШУТИС оюутнуудынхаа дата багцын төлбөрийг төлнө
ganbii

“COVID-19” халдварт цар тахлын үед үндэсний үүрэн холбооны операторууд болох Юнитель, Мобиком оюутан залууст зориулан “ШУТИС-ийн залуус”, “UNIVERSITY” тусгай багцуудыг худалдаанд гаргаад байна. 

ШУТИС-ийн юнителийн дугаартай дараа төлбөрт залуус их сургуулийнхаа дотоод вэбсайт-д хандахад дата унахгүй бөгөөд урьдчилсан төлбөрт бол дата багцаа 1000 төгрөгөөр худалдан авах юм байна. Мөн “ШУТИС”-ийн залуус Юнителийн хосолсон төлбөрт хэрэглэгч болоод жилийн турш 60GB дата, сүлжээндээ хязгааргүй ярих эрхтэй болох боломжтой болсон байна.

Мобиком ХХК-наас оюутан залуустаа зориулан 30 хоногийн 1000 төгрөгийн үнэтэй “University” дата багц худалдаанд гаргажээ. Уг дата багцад ШУТИС-ийн Цахим сургалтын сайтуудыг хамруулсан бөгөөд оюутнууд өөрийн сургуулийн цахим сайт руу датагаа ашиглан хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандаж, хичээлээ хийх боломжтой боллоо.

Дээрх үйлчилгээг сонгон ШУТИС-ийн цахим сургалтын системд нэвтрэн хичээлээ үзсэн оюутан залуусынхаа дата багцын төлбөрийг төлөх шийдвэрийг ШУТИС-ийн Захирлын зөвлөлөөс гаргалаа.