“Дижитал хэвлэлийн сургалтын танхим” байгуулагдлаа
ganbii

“Санко маркетинг монголиа” ХХК ШУТИС-ийн ҮТС-д “Дижитал хэвлэлийн сургалтын танхим” байгуулав. Энэхүү 16 сая төгрөгийн өртөг бүхий орчин үеийн машинаар тоноглосон танхим нь тухайн сургуулийн  Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх  үйлсэд хувь нэмэр оруулсан үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт боллоо.

 

Нээлтийн ажиллагаанд Сургалт эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ЭЗНХ проректор Д.Батчулуун, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, Төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Зулбаяр, “Санко маркетинг монголиа” ХХК-ний захирал Г.Нямдэлгэр, ерөнхий менежер Л.Шижир, Маркетинг борлуулалтын албаны дарга М.Мөнхбат ҮТС-ийн салбарын эрхлэгч нар, профессор багш нар оролцлоо.