"ШУТИС-ИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО" -НЫ ГИШҮҮНЧЛЭЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
ganbii

ШУТИС-ийн стратеги төлөвлөгөө-2030, ШУТИС-ийн хүний нөөцийн бодлого, ШУТИС-ийн залуучуудыг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, оролцох зорилгоор ШУТИС-ийн захиргаа болон "ШУТИС-ийн залуучуудын хөгжлийг дэмжих холбоо"-ны хооронд байгуулсан "Харилцан ойлголцолын санамж бичиг"-ийн хэрэгжилтийг хангах залуучуудын хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд "ШУТИС-ийн залуу багш, ажилтуудын албан ёсны бүртгэл" эхлэж байна.

Тус бүртгэлийг жилд 2 удаа хавар болон намар хийж судалгааг явуулж бүртгэлд хамрагдсан гишүүдтэйгээ хамтран ажиллана. Хэрэв та захиргааны болон удирдах албан тушаалтай бол GOLD member, бусад бол SILVER member, хэрэв 45 наснаас дээш бөгөөд залуучуудын байгууллагатай хамтран ажиллахыг хүсвэл COACH member байх юм. Энэ хаварын элсэлтийг хийж 2020 оны намрын улирлын үйл ажиллагаанд хамрагдах залуучуудын нөөцийг бүрдүүлж, бүртгэлд хамрагдсан залуучууддаа зориулсан хэрэгцээт сургалтыг зохион байгуулна.

Эрхэм залуучууд та бүхэн гишүүнчлэлийн бүртгэлээ хийлгэж хамтран ажиллахыг урьж байна

Google forum:

https://docs.google.com/forms/u/1/d/e/1FAIpQLSezz0GOZOOl-UM4KOYlpDx-30XCPyvGDbLc_Gw48KShxVsgNQ/viewform?fbclid=IwAR1bAPxbPNE-p3590V7rHrDrLz0rOdgxtIv5CNCePzqdlzknQm4YYKB6u1M

Дээрх линкээр ороод бүртгүүлээрэй.