ШУУРХАЙ МЭДЭЭ: Улсын онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
ganbii
ҮҮНД
- Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл түр зогсоох,
- Нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл түр зогсоох,
- Үзвэр үйлчилгээний байгууллагууд болон олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, кинотеатр, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг тус тус гаргаад байна.