Танхимын хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа талаар оюутан суралцагчдад өгөх зөвлөмж
ganbii

Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний  өдрийн “Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх  шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 12 тоот тогтоолыг үндэслэн 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн танхимын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байна. Үүнд:

  1. Нийт оюутан, суралцагчид өөрийн судалж буй хичээлийн   лекц, семинар, лаборатори, практик, бие даалт,  холбогдох даалгаврыг  цахимаар /Оюутны вэбээр/ авч профессор багштайгаа цахимаар холбогдон сургалтын үйл ажиллагааг хэвийн  явуулах.
  2. Төгсөх ангийн оюутнууд улсын шалгалт, дипломын ажилтай холбоотой материалуудыг цахимаар авч, заасан хугацаанд дипломын үзлэгт цахимаар хамрагдах
  3.  Цахим хичээл, сургалттай холбоотой заавар зөвлөгөөг зөвлөх багш болон хичээл зааж буй  профессор багш нараас тасралтгүй  авч байх
  4. Магистрантууд   “Гадаад хэлний нэгдсэн шалгалт”-ыг  хуанлийн дагуу 2020 оны 11 сарын 14-ний өдөр  цахимаар өгөх

 Жич: Амны хаалт тогтмол зүүж, гараа савандаж угааж хэвшихийг  зөвлөж байна.

 Сургалтын бодлого зохицуулалтын газар

2020-11-11