ШУТИС–ийн багш, албан хаагчдын QR бүртгэл
ganbii
COVID-19 халдвараас сэргийлэх үүднээс ШУТИС-ийн хэмжээнд QR бүртгэлийг хийх программ хангамж бүхий вэб сайт ашиглалтанд орлоо. Сургууль дээр хуваарийн дагуу ирэх багш, албан хаагчид qr.must.edu.mn  хаягаар нэвтэрч Багш, албан хаагчдын код эсвэл Регистрийн дугаарын аль нэгийг бичиж, QR код уншигч эсвэл өөрийн QR кодыг ашиглан дараах 3 хувилбараар бүртгүүлэх боломжтой болсон. Үүнд:
  • (1) Дээрхи вэб сайтаар орж QR код уншигчаар сургуулийнхаа үүдэнд байрлах ШУТИС-ийн гаргасан QR кодыг уншуулах боломжтой.
  • (2) Өөрийн QR кодыг үүсгэж сургуулийн үүдэнд байрлах камерт уншуулах боломжтой.
  • (3) Мөн өөрийн QR кодыг үүсгэсний дараа Гар утсандаа хадгалж, эсвэл хэвлэн авч интернетийн сүлжээ ашиглахгүйгээр сургуулийнхаа үүдэнд байрлах камерт уншуулах бас боломжтой.

Анхаарах зүйлс:

  • Нэвтрэх үед Таны код эсвэл регистрийн дугаар танигдахгүй бол өөрийн харьяа сургуулийн захирлын туслахад хандан UNIMIS-ийн Хүний нөөцийн программд Таны бүртгэл үнэн зөв хийгдсэн эсэхээ хянуулна уу. Жич: Салбар сургуулиудын захирлын туслах UNIMIS-ийн Хүний нөөцийн программыг хариуцан ажилладаг болно.
  • ШУТИС-ийн захиргааны албан хаагчид Захиргаа, хүний нөөцийн газрын мэргэжилтнүүдэд хандан бүртгэлээ хянуулах боломжтой. 
  • Энэхүү бүртгэлд зориулж эхний ээлжинд ШУТИС-ийн 1,2-р байрны үүдэнд утасгүй free Wi-Fi интернетийн сүлжээ байрлуулсан болно.

Энэхүү гарын авлагыг ашиглан сургууль дээр ирэх бүрдээ бүртгүүлэх боломжтой.