Оюутны хуудас

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Монгол улсын өнөө ирээдүйн эзэн болсон ОЮУТАН – БИ

эрдэм мэдлэгт шамдан суралцаж, боловсролтой, авьяас чадвартай, ёс суртахуунтай, үнэнч шударга, хүнлэг энэрэнгүй, эх оронч бие хүн болон төлөвшиж , мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулахаа эрдэмтэн багш, гэр бүл, найз нөхөд, ард түмэндээ андгайлан тангараглья.

Бусад бүтээл

Оюутны клуб

Үйлдвэрлэлийн технологийн сургууль
 
 

Оюутны тэтгэлэг

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

"ТОЁОТА-ШУТИС" СУРГАЛТЫН САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

 

Тэтгэлэгт хөтөлбөр

"ТОЁОТА-ШУТИС" СУРГАЛТЫН САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ "СУМИТОМО КОРПОРАЦИ"-ИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР МИЦУБИШИ КОРПАРАЦИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР БНСУ-ЫН "POSCO TJ PARK" САНГИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР Мицубиши корпарацийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлгээр ШУТИС-ийн оюутнуудаас сонгон их дээд сургуульд суралцуулна “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” 2019-2020 2020 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах зар МИЦУБИШИ корпарацийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Япон улсын Тохоку их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт сургалтын төлбөрөөсөө чөлөөлөгдөн суралцахыг урьж байна Япон улсын Тохоку их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт сургалтын төлбөрөөсөө чөлөөлөгдөн суралцахыг урьж байна Япон Улсын Нийгата их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт сургалтын төлбөрөөсөө чөлөөлөгдөн суралцахыг урьж байна

Оюутан солилцоо

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

БНСУ-ын Дангүг Их сургуульд суралцах “Оюутан солилцооны хөтөлбөр” зарлаж байна

 

       

ШУТИС, БНСУ-ын Дангүг их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан солилцооны 1 жилийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг 4.8~4.24 хүртэл хүлээн авна.

 Тавигдах шаардлага:

※ ШУТИС-ийн 2, 3-р курсийн оюутан байх.

※ Үнэлгээний голч дүн 3.0-аас дээш байх.

※Англи хэл дээр бакалаврын түвшний хичээл сонсох чадвартай/англи хэлний чадварыг батлах бичиг баримт авч ирэх/ эсвэл солонгос хэлний ТОПИК-2 ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх.

Суралцах хугацаа:

  • Намрын улирал 2019-09-02 ~ 2019-12-30
  • Хаврын улирал 2020-03-02 ~ 2020-06-15

Хамрагдах оюутны тоо: 10

Бүрдүүлэх материал:

  1. Дараах линкээр орж мэргэжлээ сонгоно.

  ※ http://www.dankook.ac.kr/web/international/113 Сургуульд суралцахыг хүссэн анкет /1-322 тоотоос авах/

  1. Суралцах төлөвлөгөө /1-322 тоотоос авах/             
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
  3. Одоо сурч буй сургуулийн тодорхойлолт
  4. Дүнгийн тодорхойлолт /Дэд захирлын гарын үсэг, тамгатай байх/
  5. Профессор багшийн тодорхойлолт (Recommendation Letter)
  6. Гадаад паспортын хуулбар
  7. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дүн /if applicable/
  8. Англи хэлний түвшин тогтоох шалгалтын дүн /if applicable/

Бүх материалыг англи хэл дээр орчуулж, скайнердан ГХС-ийн 1-322 тоотод /11-321974, 96669710, дотуур утас 2102 Н.Мэнд/ цаас болон файл хэлбэрээр авч ирнэ.

Сургалтын төлбөр: 30 кредитийн төлбөрийг ГХС-ийн дансанд хийх. /Очсон сургуульдаа сургалтын төлбөр төлөхгүй/ Дотуур байрны төлбөр, амьжиргааны зардал, онгоцны билетийг оюутан өөрөө хариуцна.

Жич: Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутан нь Дангүг их сургуулиас ирсэн шаардлагын дагуу солонгос эсвэл англи хэл дээр хичээл ойлгох чадвартай байх ёстой бөгөөд солонгос хэлний мэдлэггүй оюутан 2019.4.29 ~ 6.21 дуустал 128 цагийн солонгос хэлний анхан шатны сургалтад сууна. Сургалт ГХС дээр зохиогдох ба долоо хоногт 4 удаа, өдөрт 4 цагаар хичээллэнэ. Солонгос хэлний сургалтын төлбөр 262400 төг байна.

ШУТИС Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Гадаад Хэлний Сургууль

                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Оюутны зөвлөл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Оюутны идэвхи оролцоог нэмэгдүүлэх, оюутны зөвлөлийг танин мэдүүлэх, нийт оюутнуудын дуу хоолой болох, оюутнуудын хоорондын харилцааг бэхжүүлэх, оюутнуудыг бүх талаарх нь хөгжүүлэх нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох үйлсэд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

 ЗОРИЛТ:

  • Нийгмийн үйл ажиллагаанд оюутнуудыг идэвхитэй оролцуулах
  • Сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж, оюутнуудын эв нэгдэл, хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болох
  • Оюутанд чиглэсэн үйлчилгээ, урамшуулалын тогтолцоо, нийгмийн хамгаалал, халамжийг дэмжих
  • Нийгэмд бусадтай өрсөлдөж чадахуйц оюутныг бий болгох

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Үйлдвэрлэл технологийн сургуулийн оюутны зөвлөл нь дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна .

ҮТС-ийн Оюутны Зөвлөл нь нийт ангийн дарга нар болон идэвхитэн гишүүдээс бүрддэг. СХА, ОНХА, ЭШТА, СУХА, ДҮАХА гэсэн 5 албатай. Ангийн дарга нар нь анги хамт олныхоо дуу хоолой болсон, манлайлагч оюутан байх бөгөөд ОЗ-ийн хуралд тогтмол сууж анги хамт олныхоо үзэл бодлыг хэлж түүнээс гарсан шийдвэр, мэдээллийг ангийн нийт оюутнуудад тараах үүрэгтэй.

ҮТС-ийн оюутны зөвлөлийн гишүүд

ҮТС-ийн Оюутны Зөвлөл нь удирдах зөвлөл болон идэвхтэй 23 гишүүдээс бүрддэг .

 ҮТС-ийн Оюутны Зөвлөлийн ОЗ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүд:

  • ҮТС-ийн Оюутны Зөвлөлийн дарга : Г.Мөнхнасан /ХЧАБ-III/
  • ОЗ-ийн дэд дарга: Г.Пүрэвсүрэн /ХЧАБ-III/
  • ОЗ-ийн нарийн бичиг: Т.Долгорханд /ХЧАБ-II/
  • ДҮАХ албаны менежер Б.Хишигжаргал /ХЧАБ-III/
  • СХ Албаны менежер: О.Алтаншагай /ХҮМА -II/
  • ОНХ Албаны менежер: Б.Баярбаясгалан /ГД-I/
  • CУХ Албаны менежер : А.Одмаа /ХИ-I/
  • ЭШТ Албаны менежер: Т.Очирмаа /ХИ-I/

Олон нийттэй харилцах алба :

/ОНХА/ сургууль болон сургуулиас гадуур зохиогдож буй үйл ажиллагааны мэдээллийг оюутнууддаа түргэн шуурхай хүргэх , сурталчлан мэдээллэх, дэмжин хамтран ажиллах . Оюутны зөвлөлийн үйл ажиллагааг оюутнуудад хүртээмжтэй хүргэх .

Эрдэм шинжилгээ технологийн алба :

Оюутны сургалт сурталчилгаа болон эрдэм шинжилгээний ажлыг хариуцаж тэдний бие даан суралцах идэвхи, мэдлэг чадварыг дээшлүүлэх

Спорт  хариуцсан алба :

ҮТС-ийн хэмжээнд бүх төрлийн урлаг спортын арга хэмжээг зохион байгуулж улмаар ШУТИС-ын урлаг спортын тэмцээн уралдаанд өөрийн сургуулийн оюутнуудыг бэлтгэн оруулах, амжилт гаргах .

Дотоод үйл ажиллагаа хариуцсан алба :

Оюутан залуусын хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, дэмжих мөн түүнтэй холбоотой сургалт  семинар, тэмцээн уралдаан, аялал зугаалга зохион байгуулах, оюутны зөвлөлийн бичиг хэргийн төсвийг  гаргах зорилготой байгуулагдсан алба .

 Соёл урлаг хариуцсан алба :

Оюутны соёл урлаг, сурагчдад чиглэсэн тэмцээн уралдаанд өөрийн сургуулийн оюутнуудыг бэлтгэн оруулах, амжилт гаргах .