ОЮУТНУУДЫН АНХААРАЛД ( PCR шинжилгээнд яаралтай хамрагдах тухай)
ganbii

ШУТИС-ийн орон нутагт явах оюутнуудыг 2020 оны 12-р сарын 06-ны өдөрт (Ням гараг) PCR шинжилгээнд хамруулна.

  1. Зөвхөн оюутны байрнаас гадуур амьдарч буй ШУТИС-ийн оюутнуудыг хамруулна.
  2. Оюутан бүр өөрийн амьдарч буй газартай ойр байрлах байршилтай доор дурьдсан шинжилгээний цэгүүдэд 08:00 цагаас эхлэн очиж тухайн өдөртөө багтаж шинжилгээнд хамрагдана.
  3. Шинжилгээний дугаар авах шаардлаггүй, оюутны болон иргэний үнэмлэхтэйгээ очно.
  4. Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөж амны хаалт зүүж, бээлий өмсөн, хүн хоорондын зайг баримтлана.

 

Орон нутаг руу явах ШУТИС-ийн ОЮУТНУУДЫГ PCR шинжилгээнд хамруулах дүүргүүдийн цэгүүдийн байршил

2020.12.06-ны өдөр  (Ням гараг) 

Дүүрэг Байршил
Хан-Уул дүүрэг
Хан-Уул 114-р сургууль
Хан-Уул 32-р сургууль
Хан-Уул 15-р сургууль
Хан-Уул 41-р сургууль
Баянгол дүүрэг
Баянгол 38-р сургууль
Баянгол 141-р сургууль
Баянгол Эрдмийн өргөө сургууль
Баянгол Оюуны ундраа сургууль
Чингэлтэй дүүрэг
Чингэлтэй 37-р сургууль
Чингэлтэй 39-р сургууль
Сүхбаатар дүүрэг
Сүхбаатар 31-р сургууль
Сүхбаатар 4-р сургууль
Баянзүрх дүүрэг
Баянзүрх 21-р сургууль
Баянзүрх 44-р сургууль
Баянзүрх 87-р сургууль
Банзүрх 102-р сургууль
Сонгинохайрхан дүүрэг
Сонгинохайрхан 67-р сургууль
Сонгинохайрхан Өнөр цогцолбор сургууль
Сонгинохайрхан 106-р сургууль
Сонгинохайрхан 62-р сургууль

Жич:    Оюутны дотуур байранд амьдарч буй оюутнуудыг тусгай хуваарийн дагуу шинжилгээнд хамруулна.

ШУТИС-ийн ЗАХИРГАА