“Эрдмийн XX чуулган” ШУТИС-ийн оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурал, шилдэг илтгэл шалгаруулах арга хэмжээ цахимаар болж өндөрлөлөө
ganbii

Хурлыг нээж: Хурал зохион байгуулах комиссын дарга, ШУТИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, Академич Х.Энхжаргал 20 жил тасралтгүй зохион байгуулагдаж буй “Эрдмийн ХХ чуулган”-г энэ жил хорио цээрийн хүнд хэцүү цагт ч тасралтгүй зохион байгуулж байгааг онцлов. Эрдэм шинжилгээний хурлыг  2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд бүрэлдэхүүн сургуулиудаас шалгарсан тэргүүний илтгэлүүдийг өнөөдөр хэлэлцүүлэх гэж  байна. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд 4 салбарт 51 илтгэлээр 81 оюутан илтгэл хэлэлцүүлнэ. Мөн манай төгсөгч тус чуулганыг анхлан санаачлан зохион байгуулагчдын нэг “Эрдмийн ХХ чуулган”-ны шилдэг бүтээлийн уралдаанд “Монгол home dicration” сэдэвт бүтээлийн уралдааныг тусгайлан зарлаж шилдэг оюутнуудыг шагнан урамшуулж шилдэг бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байгаа “Nomuda home” ХХК-ний захирал Д.Номондалайдаа баярлаж талархаж буйгаа илэрхийллээ. Эрдэм шинжилгээний хуралд оролцож буй нийт оюутнууд залуус, удирдагч багш нар, шүүгчид, оролцогч бүх хүмүүстээ ажлын амжилт хүсье.

Хурлын зочин илтгэгч: “Nomuda home” ХХК-ний захирал, “Эрдмийн XX чуулган”-ы шилдэг бүтээлийн уралдааны ивээн тэтгэгч  Д.Номондалай  илтгэл танилцуулга хийлээ. Тэрээр “Эрдмийн анхны чуулган”-г зохион байгуулах төслөө бичээд П.Очирбат санд өгч дэмжлэг аван ажиллаж байсан. Оюутан байхдаа олон нийт сайн дурын үйл ажиллагаанд чөлөөт цагаараа идэвхтэй оролцож байсан, оюутан байхад эрдэм шинжилгээ судалгааны  ажил хийж байсан үе маань  амьдрал болоод амжилттай ажиллахад ямар их үр дүнтэй байсан, хувь хүний суурь чадвар ажлын ярилцлагад тэнцэх гол шалгуур үзүүлэлт болж байсан талаар хуралд оролцож байгаа оюутан залууст болон нийт оюутанууддаа  идэвхтэй сайн суралцах, судалгаа шинжилгээний ажил хийх  хэрэгтэйг уриалж оюутан байхын туслаж дэмжиж байсан Цогзолмаа эгч болон нийт багш нартаа талархал илэрхийллээ.

Хурал зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Д.Цогзолмаа 20 жил тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд энэ  хугацаанд гарсан өөрчлөлт, шинэчлэлт, ололт амжилт, хамтран идэвхтэй ажиллаж байсан профессор багш, шүүгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, ивээн тэтгэгч байгууллагын талаар товчхон танилцуулж мэдээлэл хийж. Энэ удаагийн ээлжит эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах комисс, салбар зөвлөл, шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцууллаа.

     

Техник, технологийн; Байгалийн ухаан, экологийн; Нийгэм, хүмүүнлэг, дизайн; Эдийн засаг, менежментийн гэсэн 4 салбар зөвлөл хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж тэргүүний шилдэг илтгэлээр шалгарсан оюутнууд, Шилдэг удирдагч багш нарыг шалгаруулж батлагдсан журмын дагуу кридетийн урамшуулал, илүү цагаар тооцож олгохоор шийдвэрлэв.

            Техник, технологийн салбар хуралдаанд

ТЭРГҮҮН БАЙР: 

ЭЦДС-ийн Мэдээллийн технологийн III курсийн оюутан М.Амарзаяа “Оюутны туслах гар утасны программ хөгжүүлэх судалгаа” сэдвээр, удирдсан багш ЭЦДС-ийн Эрчим хүч, мэдээллийн технологийн багш У.Баттулга

ДЭД БАЙР:

ЭЦДС-ийн Цахилгаан системийн автоматжуулалт III курсийн оюутан Б.Нарангарав, Б.Мөнхжаргал нар “Ардуино ашиглан 1 фазын цахилгаан хөдөлгүүрийн давтамжийн хувиргагчийг хийж туршсан зарим үр дүн” сэдвээр, удирдсан багш ЭЦС-ийн Эрчим хүч, мэдээллийн технологийн багш А.Түвшинжаргал

ГУТГААР БАЙР:

МХТС-ийн ЭСА-III курсийн оюутан А.Мөнх-Эрдэнэ, Б. Билгүүн, Г.Гантулга нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан lego роботын хөгжүүлэлт’’ сэдвээр, удирдсан багш МХТС-ийн ЭС-ын  дэд профессор,  Доктор (Ph.D), дэд проф Ц.Хүрэлбаатар

            Байгалийн ухаан, экологийн салбар хуралдаанд:

ТЭРГҮҮН БАЙР: 

МХТС-ийн УХ-IV курсийн оюутан  Г.Уртнасан, С.Тэмүүлэн нар “Арвайхээр хотод агаарын чанарын хяналтын сүлжээ байгуулах төсөл” сэдвээр, удирдсан багш МХТС-ийн дэд захирал, доктор, дэд проф Н.Эрдэнэхүү

ДЭД БАЙР:

МехТС-ийн Логистикийн менежмент -III курсийн оюутан  Б.Хулан “Нийслэлийн хэмжээнд цахилгаан автобус, тэдгээрийн хүрээлэн буй   орчинд үзүүлэх нөлөөллийн судалгаа” сэдвээр, удирдсан багш МехТС-ийн Механик, Мехатроникийн салбарын  ахлах багш, доктор (Ph.D) Ц.Баярсайхан, Тээврийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) С.Уянга 

ГУТГААР БАЙР:

ГУУС-Геологи-IV курсийн оюутан Б.Эрдэнэ “Бага-онгон алт агуулсан цул сульфидийн ордын геологийн тогтоц, хүдэржилтийн судалгаа” сэдвээр, удирдсан багш ГУУС-ийн ГГ салбарын ахлах багш, доктор (Ph.D) С.Оюунгэрэл

             Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбар хуралдаанд

ТЭРГҮҮН БАЙР: 

ҮТС-ийн, ИД-III курсийн оюутан Г.Ариунбулаг, Г.Хүслэн, А.Мөнхмаа, Г.Номин-Эрдэнэ нар “ШУТИС-ийн хичээлийн 2-дугаар байрны ТВ заалны лекцийн танхимын дизайны шийдэл” сэдвээр, удирдсан багш ҮТС-ийн ДС-ын Багш Б.Энхжаргал

ДЭД БАЙР:

ГХС-ийн АХ-Ⅲ курсийн оюутан Т.Хүслэн “Soft skill” гэдэг үгийг монгол хэлнээ орчуулах нь” сэдвээр удирдсан багш ГХС-ийн ХХШС-ын ахлах багш, доктор /PhD/  Ц.Мөнхдэлгэр

ГУТГААР БАЙР:

БАС-ийн Архитектур-V курсийн оюутан Д.Чинзориг  “Орон сууцны гаднах хүүхдийн амралт, тоглоомын талбайн орон зайн судалгаа” сэдвээр удирдсан багш БАС-ийн Архитектурын салбарын ахлах багш Д.Өлзийсүрэн

            Эдийн засаг, менежментийн салбар хуралдаанд

ТЭРГҮҮН БАЙР:

БуХС-ын Олон улсын бизнесийн менежмент мэргэжлийн III курсийн оюутан О. Даваа-Очир, Л. Нямбадам нар “Боловсролын салбарт дижитал шилжилтийн нөлөө” сэдвээр, удирдсан багш БуХС, БУС, Ахлах багш Г.Цолмон

ДЭД БАЙР:

БуХС-ын Олон улсын бизнесийн менежмент мэргэжлийн III курсийн оюутан Ц.Пүрэвсүpэн “Зайн сургалтын чанарын үнэлгээ” сэдвээр, удирдсан багш БуХС, БУС, Доктор (Ph.D)., дэд профессор Х.Ариунаа

ГУТГААР БАЙР:

БуХС, (БуХС-ын Олон улсын бизнесийн менежмент мэргэжлийн IY курсийн оюутан Т.Энхмаа, Ө.Анужин нар “Y болон Z үеийн ажлын үнэт зүйлийн судалгаа” сэдвээр удирдсан багш БуХС, БУС, Доктор (Ph.D)., дэд профессор Х.Ариунаа нар шалгарлаа.

ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШААР

  • Техник, технологийн салбараас

                        ЭЦДС-ийн Эрчим хүч, мэдээллийн технологийн багш У.Баттулга

  • Байгалийн ухаан, экологийн салбараас

                      ХШУС-ийн ХИС-ын багш, доктор (Ph.D) Ц.Баяртсайхан

  • Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбараас

                      ҮТС-ийн Дизайны салбарын багш Б.Энхжаргал

  • Эдийн засаг, менежментийн салбараас 

                        БуХС-ийн Бизнесийн Удирдлагын салбарын  Ахлах багш Г.Цолмон нар шалгарлаа.

Оролцсон дээрхи илтгэлийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний эмхтгэлийн 21(3)280  дугаарт хэвлэн нийтлэнэ.

 

“ЭРДМИЙН ХХ ЧУУЛГАН”-ний шилдэг БҮТЭЭЛ шалгаруулах арга хэмжээ 2021 оны 04 дүгээр сарын 30 д цахимаар зохион байгуулна.

Хурал зохион байгуулах комисс,  Оюутны соёл, үйлчилгээний алба