Боловсролын Зээлийн Сан 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улиралд “оюутны хөгжлийн зээл”-ээр сургах оюутны хяналтын тоо (квот)-ыг их, дээд сургуулиудад хуваарилсан бөгөөд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад 813, Эрдэнэт Цогцолбор Дээд Сургуульд 27, бүгд 840 квот олгогдсон юм.
Үүнээс бүрэлдэхүүн сургуулиудын 540, Эрдэнэт Цогцолбор Дээд Сургуулийн 15 квотод одоогоор зээлийн хүсэлт бүртгэгдэн, хянагдаад, баталгаажуулахад бэлэн болоод байна.
Боловсролын Зээлийн Сан өнөөдөр ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 273, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн 12 нийт илүү 285 квотод оюутан нэмж зээлээр сургах чиглэл өглөө. Иймд зээлээр суралцах хүсэлтэй бакалавр, магистр, докторын оюутнууд БЗС-ийн studentaid.gov.mn системд хүсэлтээ оруулна уу.
Шалгуур:
Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Алба
2021.05.03
Мэргэжлээ танилцууллаа
Хүнсний Инженерчлэлийн Салбарын Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн оюутнууд "Витафит" ХХК-ны үйл ажиллагаатай танилцав.
Хүнсний инженерчлэлийн салбарын багш, оюутнууд "Алтан тариа" ХХК-ийн үйлдвэртэй танилцлаа
ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР АЖИЛ ОЛГОГЧИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
"Бид хүнсчид" өдөрлөг амжилттай зохион байгуулав