Дундад Улсын Хөх хотод зохион байгуулагдсан “Талын соёл” 16-р олон улсын чуулганд ҮТС-ийн Дизайны салбарын уран бүтээлч багш нар оролцлоо
ganbii

Өвөр Монголын Талын соёлыг хамгаалан хөгжүүлэх хөгжлийн сан байгууллагаас  жил бүр зохион байгуулдаг “Талын соёл“ чуулган 2016 оны 01 сарын 18-ны өдөр Дундад Улсын Хөх хотод  зохион байгуулагдагдсан юм. Уг үйл ажиллагаа нь тал нутгийн уран бичлэг, уран зураг, дуу хөгжмөөр хүн төрлөхтний урлаг, соёл, түүхийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд уран зураг, уран бичлэгийг хамгаалан уламжлуулан хөгжүүлэх зорилготой байна. Тал нутгийн үзэсгэлэн, түүний баатарлаг домог, өгүүлэл, уран зураг, уянгалаг ардын дууг хооронд нь холбож өгсөнөөр орчин үед  урлаг, зохион бүтээлтийн санаа олоход чухал үүрэгтэй юм.

Тус чуулганы хүрээнд Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн салбар-Соёл судлалын хүрээлэнгийн захирал Б. Өлзийбаяр  ҮТС-ийн Дизайны салбарын уран бүтээлч  багш  Б. Сэлэнгэ, Д. Халиун, Б. Дэлгэрцэцэг, Д. Түмэнбат бид нарт уран бүтээлээрээ илтгэл тавьж, үзэсгэлэн гаргахыг урьж урилга ирүүлсэн юм.

Бид нар “Талын соёл” 16-р чуулганы хөтөлбөртэй танилцаж  Тал нутгийн дуу хөгжим, уран зураг гэсэн хөтөлбөрийн хүрээнд  өөрсдийн бүтээлээрээ тус бүр илтгэл тавьж, уран бүтээлээ танилцуулж амжилттай  оролцоод ирлээ.  Тус хөтөлбөрийн хүрээнд 3 салбар хуралдаан болж бид нар -Тал нутгийн ардын дуу, хөгжмийн баялгийг түшиж уран бичлэг, уран зургаар амилуулах гэсэн хуралдаанд оролцсон бөгөөд уг салбар хуралдаанд нийт 43 илтгэл хэлэлцсэн юм.

Тус чуулганд Өвөр Монгол, Англи, АНУ, Хятад, Монгол улсын урлаг соёлын байгууллагууд болон их дээд сургуулиудын урлаг соёл, хөгжим судлаачид, эрдэмтэн багш, чөлөөт уран бүтээлчид оролцож тал нутгийн соёл урлагийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг явуулж, санал солилцсон юм.

Б. Сэлэнгэ  " Дөрвөн цагийн тал","Алтай хангайн уулс","Наран мандах" гэсэн ардын дуунаас сэдэвлэсэн уран зургийн бүтээлүүдийг тууриваж, ардын дуу болон уран зургийн хоорондын холбоог дууны утга санаа хөг аялгуунаас байгалийн сайхан өнгө, дүрслэлийг гаргаснаа тайлбарлан илтгэлүүд тавьж, бүтээлээ танилцуулсан.

 

Д. Халиун " Үлэмжийн чанар", "Урихан хонгор салхи" гэсэн ардын дуунаас сэдэвлэсэн уран зургийн бүтээлүүдийг тууриваж, ардын дуу болон уран зургийн хоорондын холбоог дууны утга санаа хөг аялгуунаас монгол ястан үндэстний хувцастай хатдын гоо үзэсгэлэн, зүүсгэл чимэглэл, байгалийн сайхан өнгө дүрслэлийг бүтээлдээ яаж  гаргаснаа тайлбарлан  илтгэлүүд тавьж, бүтээлээ танилцуулсан.

 

Б. Дэлгэрцэцэг "Торгоны хээ", " Баруун монгол бүүвэй", " Хамтдаа туулая гэсиймаа" гэсэн ардын дуу болон зохиолын дуунаас сэдэвлэсэн  торгон батикийн бүтээлүүдийг тууриваж, ардын дуу болон уран зургийн хоорондын холбоог дууны утга санаа хөг аялгуунаас монголын уламжлалт ахуй амьдрал, хэв маягийг өнгө дүрслэл, хээ чимэглэлийг ашигдан торгон дээр зурснаа тайлбарлан  илтгэлүүдийг тавьж,  бүтээлээ танилцуулсан. Мөн дуу болон бүтээлийнхээ хоорондын холбоог видео бичлэг хэлбэрээр бэлтгэж үзүүлсэн.

 

Д. Түмэнбат" Ганган хул", " Зээргэнтийн шил"," Оломгүй далай"" гэсэн ардын дуунаас сэдэвлэсэн  торгон зургийн бүтээлүүдийг тууриваж, ардын дуу болон уран зургийн хоорондын холбоог дууны утга санаа хөг аялгуунаас монголын уламжлалт ахуй амьдрал, хэв маягийг өнгө дүрслэл, хээ чимэглэлийг ашигдан торгон дээр зурснаа тайлбарлан илтгэлүүдийг тавьж ,бүтээлээ танилцуулсан. Мөн дуу болон бүтээлийнхээ хоорондын холбоог видео бичлэг хэлбэрээр бэлтгэж үзүүлсэн.

 

 

2016/01/18  Даваа гариг

 

1

9:30-11:30

Нээлт, ярилцлага

Өвөр Монголын зочид буудлын концертын танхимд

2

14:00-17:00

Семинарын гол сэдэв: халуун рашааны 4 улирлын үзэсгэлэнт байгаль

 

Өвөр Монголын зочид буудлын концертын 2- танхимд

 Семинарын сэдэв:Урлаг, кино зураг / Чингис хаан, Хубилай хааны тухайн кино/

Өвөр Монголын зочид буудлын концертын 3- танхимд

Семинарын сэдэв: Тал нутгийн дуу хөгжим, уран зураг

Өвөр Монголын зочид буудлын концертын 4- танхимд

3

18:30-21:00

“Талын соёл” 16-р чуулганд зориулсан концерт

Талын соёл Их театрт

 “Талын соёл” чуулганы гол сэдэв: Талын урлагийг хөгжүүлэн дэлгэрүүлэх

LATEST NEWS

news


MORE NEWS