ШУТИС-ийн оюутнууд БНСУ-ын Кунжу Үндэсний их сургуулийн магистр, докторын сургалтад хамрагдах боломжтой боллоо
ganbii

 

Кунжу Үндэсний Их Сургуулийн танилцуулга:

Кунжу үндэсний их сургууль нь 1948 онд Багшийн коллеж нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 1991 онд их сургуулийн статуст шилжин боловсролын үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажилласаар ирсэн. Одоогоор сургуулийн кампус Есан /Yesan/, Гонгжу /Gongju/, Чонан /Cheonan/ гэсэн 3 хотод байрлаж нийт 22.000 оюутан 7 салбар сургуулийн 99 төрлийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалтад суралцаж байна.

Тус их сургууль нь Даедок шинжлэх ухааны хот, Сэжон хот болон Сөүл хотын ойролцоо байрладаг тул дотоодын болоод олон улсын оюутнууд олноор ирж суралцахын зэрэгцээ Солонгос улсдаа тэргүүлэх их сургуулийн нэг бөгөөд цаашид оюутны хотхоныг дэлхийн түвшинд нийцсэн орчин болгох зорилт тавин ажиллаж байгаа юм.  

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд суралцагчдын шаардлагад нийцсэн сургалтын таатай орчинг бүрдүүлж чадварлаг багш, профессоруудын удирдлага доор хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий төгсөгчдийг бэлтгэн гаргах үйлст шамдан ажиллаж байна. 

Шинэ оюутны тэтгэлэг:

  • Global cooperation scholarship: Шинээр элсэн орж буй оюутнуудад эхний улирлын сургалтын төлбөрийн 64%-г хөнгөлнө. (Жишээ нь: Хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухааны сургууль : Нэг улирлын сургалтын төлбөр 1,765,000 вон тэтгэлэгт оюутан 618,000 вон төлнө). Дараагийн улирлаас сургалтын дүнгийн амжилтаас шалтгаалж хөнгөлөлт эдэлнэ.
  • Хэрэв оюутан нь шинээр элсэн орохдоо эсвэл суралцаж байх хугацаандаа ТОПИК шалгалтын 4-р түвшинд тэнцвэл 1 жилийн сургалтын төлбөрөөс 100% чөлөөлнө.

ШУТИС-ийн оюутнууд БНСУ-ын Кунжу үндэсний их сургуулийн магистр, докторын сургалтад тэтгэлэгтэйгээр хамрагдах хүсэлтэй, шаардлага хангасан нэр дэвшигчид дараах материал бүрдүүлж өгнө үү.  Үүнд:

Тавигдах шаардлага:

  1. Голч оноо 3.0-оос дээш
  2. ШУТИС-ийн төгсөгч, эсвэл энэ жил төгсөх оюутан байх
  3. Хэлний шаардлага: ТОПИК-3 ба түүнээс дээш, IELTS-5.5, IBT-80 ба түүнээс дээш

Бүрдүүлэх материал (англи хэлээр):

  1. Өөрийн танилцуулга (CV)
  2. Дүнгийн хуудас
  3. Сургуулийн тодорхойлолт
  4. Суралцах төлөвлөгөө (Study plan)
  5. Тодорхойлох захиа-2 (Recommendation Letter)

Материалыг 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн захирлын туслахын өрөө (1-421)-д хүлээн авч, Кунжу үндэсний их сургуулийн Гадаад харилцааны албанд явуулан тухайн оюутныг сургах салбар, тэнхим сонгон шалгаруулалтыг хийнэ. Сонгогдсон нэр дэвшигч нь ГХИ-ийн солонгос хэлний сургалтад 320 цаг суралцаж, 9 сараас  Кунжу үндэсний их сургуульд суралцана.

Жич: Суралцах сургуультай холбоотой мэдээлэл болон мэргэжлийн ангийг доорх линкээс харна уу.

http://english.kongju.ac.kr:8090/academics/graduate.jsp#null

                               Гадаад хэлний институт

                               1 байр 421 тоот

                               Утас: 11-321974, 88064063

LATEST NEWS

news


MORE NEWS