“Хаврын гоёл - Дизайн сургалт 2017” наадам 2016 оны 04 сарын 28-аас 05 сарын 04-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд дизайны чиглэлээр сургалт явуулдаг нийт 6 сургуулийн багш, оюутнууд оролцсон ба манай Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хувцасны 22 коллекци, хэвлэлийн графикийн 16, интерьер дизайны 5 бүтээл, үйлдвэрлэлийн дизайны 1 төсөл, компьютер график дизайны 19 бүтээл, багш оюутны эрдэм шинжилгээний 15 илтгэлээр шалгаруулалтанд оров.
“Хаврын гоёл - Дизайн сургалт 2017” наадмаас
- Уран сэтгэмжийн загвар - Тэргүүн байрын шагналыг ахлах багш Л.Ишдорж, ахлах багш Д.Буяндэлгэр нарын удирдсан Хувцас дизайны III курсын оюутнуудын “L-pro” багийн “Sharp eyes” коллекци,
- Интерьерийн шилдэг дизайнер - оюутан шагналыг ахлах багш К.Жанботагийн удирдсан Үйлдвэрлэлийн дизайны 4 курсын оюутан С.Солонгын “Mousike дуу бичлэгийн студийн интерьер” төсөл,
- Үйлдвэрлэлийн шилдэг дизайнер - оюутан шагналыг ахлах багш Б.Мөнхзулын удирдсан Үйлдвэрлэлийн дизайны 3 курсын оюутан Б.Билгүүний “Олон үйлдэлт тавиур” бүтээл,
- Эрдэм шинжилгээний хурлын - Тэргүүн байрын шагналыг ахлах багш Б.Мэндсайханы удирдсан Компьютер график дизайны 4 курсын оюутан Б.Тогтохтөр, Б.Хоролсүрэн, Л.Анхбаяр нарын “Хийсвэр бодит орчин ашиглан түүхийн мэдлэг олгох хичээл” илтгэл тус тус хүртлээ.
Энэхүү наадамд идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нартаа сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
ШУТИС-ийн ҮТС-ийн захиргаа
2017-05-09