ШУТИС-ийн ҮТС –иас уламжлал болгон зохион байгуулдаг “УРЛАХУЙН ЕРТӨНЦ” наадам 2017 оны 05-р сарын 06-ний өдөр ХҮННҮ МОЛЛ –д амжилттай болж өндөрлөлөө.
“Оюутан цагийн шилдэг бүтээл - Орчлонд танигдах монгол бренд” уриатайгаар 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Урлахуйн ертөнц” наадам оюутан залуусын бие даасан бүтээлч үйл ажиллагаа, уран сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, мэргэжлийн хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлээ таниулах, оюутны бүтээл сурталчлах зорилготойгоор сургуулийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулагдаг. Энэхүү наадам маань нийт оюутнуудын хүсэн хүлээсэн наадам болсон төдийгүй жилээс жилд өргөжин тэлж, Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн оюутнуудын хооронд мэдлэг ур чадварын түвшингээ харилцан таних, бие биенээсээ сурах, мэргэжлийн ур чадвараа сорих, цаашдын тэмүүллээ тодорхойлох, ухааны ур, харааны ур, гарын ураа шалгах талбар болж байгаа юм.
Уг наадамд урилгаар ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Л.Пүрэв, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, СУИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Ч.Алтанцэцэг, Текстил судлалын салбарын эрхлэгч Л.Удвал, ҮТС-ийн ахлах нягтлан бодогч Ш.Чимэдцэрэн, “Бөртэ” ТӨУҮГ-ын технологич инженер Б.Мөнхзул, шүүгчдийг төлөөлж “Говь” ХК-ны бүтээгдэхүүн хөгжлийн газрын дарга Б.Болормаа, “Монгол костюмс” компанийн дизайнер н.Энхбаатар, ҮТС-ийн Дизайны салбарын ахлах багш, хувцасны дизайнер Л.Ишдорж нар, мөн ҮТС-ийн профессор багш нар, оюутан залуус, тэдний гэр бүлийхэн, сонирхогчид зэрэг 500 гаруй оролцогч, зочид хүрэлцэн ирсэн юм.
“Урлахуйн ертөнц-2017” наадамд шилдэг уран бүтээлч, шилдэг дизайнер оюутнуудын бүтээлүүдийг танилцуулан, номинаци тус бүр дээр Шилдэг НЭГ бүтээлийг шалгаруулан
Уг наадмаас шалгаран, шагнал авсан шилдэг бүтээлүүдийг танилцуулбал:
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусын дунд зохион байгуулж буй “ШУТИС-ийн Загвар өмсөгч - Оюутан” сургалтанд нийт 8 сургуулийн 39 оюутан оролцсоноос “Шилдэг загвар өмсөгч - Оюутан”-аар А.Анужин, А.Содбилэг нар шалгарлаа.
Энэхүү наадамд идэвхитэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нар та бүхэндээ сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж ирэх жилийн “Урлахуйн ертөнц-2018” наадамдаа “Оюутан цагийн шилдэг бүтээлээ урлаж - Орчлонд танигдах монгол бренд”-ээ танилцуулахаар УУЛЗАХЫН ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
ШУТИС-ийн ҮТС-ийн захиргаа
2017-05-09